MSports logo
“ФОРМУЛА 1” УРАЛДААНЫ 2022 ОНЫ УЛИРЛЫН АВАРГА МАКС ВЕРСТАППЕН
  • А
    Админ

    10 сарын 10

  • “ФОРМУЛА 1” УРАЛДААНЫ 2022 ОНЫ УЛИРЛЫН АВАРГА МАКС ВЕРСТАППЕН

    “Формула 1” уралдааны 2022 оны улирлын 18 дахь гараа “Japanese Grand Prix 2022” тэмцээн Япон улсын Сузука хотод 10 дугаар сарын есний өдөр болж өндөрлөлөө. Энэхүү уралдаанд “Ред Булл” багийн тамирчин Макс Верстаппен 28 тойргийг 3 цаг, 01 минут, 44 секундэд дуусгаж тэргүүн байр эзэлсэн байна. Харин хоёрдугаар байранд “Ред Булл” багийн Серхио Перез тэргүүлэгчээс 27 секундийн ард барианд орсон бол, гуравдугаар байранд орсон “Феррари” багийн тамирчин Чарльз Леклер тэргүүлэгчээс 31.7 секундийн ард барианд орсон байна. Улирлын 18 дахь гарааны дараа Макс Верстаппен энэ оны чансаандаа 25 оноо нэмж ард байгаа тамирчнаасаа 113 оноогоор тасарч “Формула 1” уралдааны улирлын аваргаар тодорсон байна. Тэрбээр уралдааны дараа “Би аварга болчихсон юм уу? Үнэндээ би бага зэрэг ганцаардаж байна” хэмээн өрсөлдөгчдөдөө хандан хэлсэн байна.

    Хэдийгээр “Формула 1” уралдааны 2022 оны улирал дуусахад дөрвөн гараа үлдсэн ч “Ред Булл багийн Макс Верстаппен энэ улирлын аварга болох нь ойлгомжтой болсон байна. Түүний улирлын нийт чансаа оноо 366 байгаа бөгөөд, түүний ард бичигдэж байгаа Серхио Перез 253 оноотой байгаа юм. Энэ нь Макс Верстаппен үлдсэн бүх уралдаанд оролцолгүй, Серхио Перез сүүлийн дөрвөн гараанд түрүүлсэн ч тэмцээний тэргүүлэгчийн чансаа өөрчлөгдөхгүй аж. Өдгөө 25 настай Нидерланд залуу “Формула 1” тэмцээний энэ улиралд 15 гараанд оролцож 12-т нь түрүүлсэн байна. Тэрбээр “Формула 1” уралдааны 34 дэх аварга, хоёр жил дараалан аварга авсан 11 дэх тамирчин болж байгаа юм.

     

    Э.Мандалбаяр