MSports logo
ОУОХ ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН НОЙРОНД АНХААРАХ ОНЛАЙН СУРГАЛТ ЭХЛҮҮЛЖЭЭ
  • А
    Админ

    10 сарын 10

  • ОУОХ ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН НОЙРОНД АНХААРАХ ОНЛАЙН СУРГАЛТ ЭХЛҮҮЛЖЭЭ

    Олон Улсын Олимпийн Хороо Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан тамирчдад туслах үйлчилгээндээ нэмэх шинэ онлайн сургалтыг эхлүүллээ. Тус сургалт нь нойрны ач холбогдол, түүний гүйцэтгэлд үзүүлэх нөлөөллийн талаар бөгөөд ОУОХ-ны Athlete365 платформоор дамжуулан авах боломжтой юм байна. Энэ нь тамирчдад нойрны ашиг тус, хэв маягаа сайжруулах арга замын талаар ойлголт өгөх юм. 10-р сарын турш үргэлжлэх энэхүү сургалт нь тамирчдын дунд түгээмэл тохиолддог дөрвөн сорилт болох нойр болон сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, сэтгэцийн эрүүл мэндийн хэв маягийг бий болгох, спортыг орхих хоорондын уялдаа холбоог судлах зорилготой юм.

    Тамирчид энэ кампанит ажлын хүрээнд бусаддаа зөвлөгөө өгсөн бөгөөд тэдний дунд ОУОХ-ны гишүүн, Испанийн шигшээ багтай Олимпын гурван удаагийн сагсан бөмбөгийн медальт Пау Газол багтжээ. Тэрбээр хэлэхдээ “Би унтахынхаа өмнө шүдээ угаагаад, бүх төхөөрөмжүүдээ унтрааж, бүх гэрлүүдээ унтраадаг. Заримдаа ном унших дуртай. Би бас харанхуйд 5-10 минут бясалгах дуртай. Ер нь бол бясалгасны дараа шууд унтчихдаг” гэж ярьжээ. Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг анх 1992 онд тэмдэглэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн жил болгоны 10-р сарын 10-ны өдөр тэмдэглэдэг. Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Холбооноос энэ жилийн уриан дор "Бүх нийтийн сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн тэргүүлэх зорилт болгох" юм. Дашрамд сонирхуулахад, ОУОХ, Олон улсын паралимпийн хороотой хамтран Токио 2020, Бээжин 2022-д зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн 24 цагийн тусламжийн утсыг ажиллуулж, тамирчдад наадмын бэлтгэл, тоглолтын үеэр болон дараа нь сэтгэцийн эрүүл мэндийн талаар нууц, мэргэжлийн дэмжлэг үзүүлж байсан билээ. 

     

    Н.Бэлгүүн