Парис хотод 2 хоног дарааллан орсон аадар борооны улмаас Сена мөрний ус бохирдсоны улмаас тамирчид сэлэх боломжгүй гэж дэлхийн триатлоны холбооноос үзжээ. Франц улс Сена мөрний усыг тэмцээний үеэр цэвэршүүлэхэд 1.5 тэрбум ам.доллар зарцуулсан хэдий ч аадар борооны улмаас төдийлөн үр дүн өгөөгүй байна.
Сена мөрний усны чанар сайжрахгүй бол юу болох вэ?
Зохион байгуулагчдын зүгээс нөөц төлөвлөгөөнд эрэгтэй, эмэгтэй тэмцээнийг нэг өдөр зохион байгуулах, усанд сэлэх хэсгийг шилжүүлэх, дээрх аргууд үр дүнгээ өгөхгүй тохиолдолд хоёр уралдааны усанд сэлэлтийн хэсгийг хойшлуулж, тамирчдыг Дуатлоны /дугуй гүйлт гэсэн 2 төрөлт/ тэмцээнд оролцуулна гэжээ.