"Чендү-2021" дэлхийн оюутны спортын "Универсиал" наадам тав дах өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр манай тамирчид Жүдо бөхийн төрлөөр гурван хүрэл медаль хүртэж нийтдээ дөрвөн хүрэл медаль тэмцээний самбарт бүртгүүллээ. Тодруулбал эмэгтэй 78 кг-ын жинд Б. Эрдэнэт-Од Литвын Жулиа Дуденаитег 2:29 дэх минутад цэвэр ялж иппон үнэлгээгээр хүрэл медалийн болзол хангасан.
“Ченду-2021” наадмын Жүдо бөхийн төрлөөр дөрөв дэхь хүрэл медалиа хүртлээ
А
Админ
7 сарын 31
Удаах медалийг эрэгтэй -100 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт, Улаанбаатарын "Их Дуулга"-ын аварга ОУХМ Б.Гончигсүрэн хагас шигшээгээс шалгаран Токиогийн Грандсламын хүрэл медальт Японы Кайто Гринд вазаригаар ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын Леви Бултхуисийг ялснаар хүрэл медаль хүртэж медалийн тоог нэгээр нэмжээ.
Эмэгтэй 78 кг-д Д. Номинзул хүрэл медалийн төлөөх барилдаанд 2022 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны өсвөр үеийн Европын аварга Италийн Эрика Симонеттиг ялснаар тус өдөр нийт гурван хүрэл медалийн эзэд болж шагналын тавцанд зогслоо. Харин +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл хүрлийн төлөөх барилдаанд Гүржийн Иракли Деметрашвилид вазаригаар ялагдаж медалиас мултарсан байна.