MSports logo
2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Афганистан улсын шигшээ багтай тоглоно
  • А
    Админ

    7 сарын 27

  • 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Афганистан улсын шигшээ багтай тоглоно

     2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны сугалаа явагдаж 20 улсын шигшээ багууд сугалаанд оролцсон ба манай шигшээ баг Афганистан улсын шигшээ багтай учраа таарлаа. Манай Үндэсний шигшээ баг Афганистан улсын шигшээ багтай 2013 онд "AFC Challange Cup" тэмцээний урьдчилсан шатанд таарч 1-0 харьцаатай хожигдол хүлээж байсан бол өдгөө 10 жилийн дараа дахин таарч арван жилийн хугацаанд хэр ахиц дэвшил гаргаснаа хэмжих нь ээ.  Тус урьдчилсан шатны тоглолтууд 10-р сарын 12-нд Афганистан улсын талбайд, 10-р сарын 17-нд нийслэл Улаанбаатар хотноо явагдах юм.

     Мөн цар тахлын улмаас жилийн хугацаанд хойшлогдоод байсан  “Ханжоу-2022 Азийн наадам”-ын хөлбөмбөгийн төрлийн сугалаа явагдсан байна. Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай орсон бол Эмэгтэйчүүдийн шигшээ баг "А" хэсэгт зохион байгуулагч БНХАУ болон Узбекистаны шигшээ багуудтай нэг хэсэгт тус тус орлоо. Уг наадам есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо зохиогдоно.

    2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Афганистан улсын шигшээ багтай тоглоно