Урд хөршид болж буй оюутны спортын Универсал их наадам “Чендү-2021”-д Жүдо бөхийн -73 кг-ийн жинд Үндэсний шигшээ багийн тамирчин О.Ууганбаяр хүрэл медалийн болзол хангаж медалийн гаргааг тавилаа. Гуравдугаар байрны төлөө Францын бөхтэй учраа таарч “иппон”-оор ялан медалийн тавцанд зогссон юм. Одгэрэлийн Ууганбаяр нь Мон-Алтиус дээд сургуулийн оюутан бөгөөд G-Mobile компанийн тамирчин ажээ.
Хятадын баруун хэсэгт болж буй дэлхийн хэмжээний спортын арга хэмжээ болох “Чендү-2021” Дэлхийн Универсал их наадам нь долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-ны хооронд үргэлжилнэ. FISU-гийн ерөнхийлөгч Олег Матыцин “Дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын 20 хувь нь Хятадад байдаг бөгөөд үндэсний их сургуулийн спортын холбоо нь оюутны спортын арга хэмжээг богино хугацаанд ч гэсэн чанартай зохион байгуулах чадвартай тул энэхүү тэмцээн өндөр зохион байгуулалттай тамирчдын тав тухыг алдагдуулахгүй зохиогдоно хэмээн итгэж байна” хэмээжээ.
Гэрэл зургийг "Монголын Жүдо бөхийн Холбоо" хуудсаас: