MSports logo
“Парис-2024” олимпод өрсөлдөх Чөлөөт бөхийн тамирчид
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 2

  • “Парис-2024” олимпод өрсөлдөх Чөлөөт бөхийн тамирчид

    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг Олимпын наадам эхлэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ. “Парис-2024” олимпын наадамд манай улсаас 33 тамирчин оролцохоор сонгогдсон ба Чөлөөт бөхийн төрөлд Жүдо бөхийн араас хамгийн олон буюу 9 тамирчид оролцох юм. Олон улсын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг олимпын эрх олгох тэмцээнүүдээс доорх тамирчид маань эрхээ авсан билээ.

    50кг Долгоржавын Отгонжаргал

    Нас: 22

    Дэлхийн чансаа: 2

    2021 оны Залуучуудын дэлхийн хүрэл медаль

    2022 оны Туркын Дэлхийн чансааны тэмцээний хүрэл медаль

    2022 оны Казакстаны Болат Кап тэмцээний хүрэл

    2022 оны ДАШТ-ий мөнгөн медаль

    2022 оны Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл

    2023 оны Унгарт болсон Дэлхийн чансааны тэмцээний хүрэл

    2023 оны Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медаль

    2024 оны Загребийн нээлттэй тэмцээний хүрэл

    2024 оны Унгарт болсон Дэлхийн чансааны тэмцээний Мөнгөн Медаль тус тус хүртсэн байна. 

    “Парис-2024” олимпод өрсөлдөх Чөлөөт бөхийн тамирчид

    53 кг Бямбасүрэнгийн Хулан

    Нас: 19

    Энэ оны 5-р сард Турк улсад болсон буй чөлөөт бөхийн олимпын эрх олгох тэмцээний шигшээд ЕАШТ-ий хошой хүрэл медальт тамирчин Зейнеп Йетгилтийг ялснаар Парис 2024 наадмыг зорих эрхтэй болсон. Түүний хувьд анхны олимпын наадамдаа оролцох гэж байна. 

    2019 онд Болгарт болсон ДАШТ-ий 9-р байр

    2019 онд Казакстанд болсон Азийн аваргын тэмцээнд шагналт 4-р байр

    2021 оны ДАШТ-ий 10-р байр

    2023 оны 20 хүртэлх насны ААШТ-ий хүрэл медаль

    “Парис-2024” олимпод өрсөлдөх Чөлөөт бөхийн тамирчид

    62 кг Пүрэвдоржийн Орхон

    Нас: 30

    Дэлхийн Чансаа: 13

    4-р сард болсон "Парис-2024"олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний 62 кг-ийн жинд Дэлхийн аварга, МУГТ Пүрэвдоржийн Орхон Өмнөд Солонгосын Ли Ханбитыг ялж, Парисыг зорих эрхээ авсан. П.Орхон өмнөн нь Рио-2016 олимпын наадамд 7-р байрт шалгарч байсан удаатай.

    2015 оны Парисын Гран Пригийн Аварга

    2017 оны Иван Яригун Гран Пригийн Аварга

    2017 оны ДАШТ-ий Аварга

    2017 оны Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий Аварга

    2018 оны Азийн Тивийн АШТ-ий Аварга

    2018 оны Монголын нээлттэй тэмцээний Аварага

    2023 оны Насанд хүрэгчдийн ААШТ-ий мөнгөн медаль

    2023 оны Киргизийн нээлттэй тэмцээний Аварга

    2024 оны Унгарт болсон Дэлхийн чансааны тэмцээний хүрэл медаль тус тус хүртсэн байна. 

     

     

    “Парис-2024” олимпод өрсөлдөх Чөлөөт бөхийн тамирчид

    68 кг Энхсайханы Дэлгэрмаа

    Нас: 25

    Дэлхийн чансаа: 2

    2016 оны Азийн АШТ-ий Мөнгө

    2018 оны Азийн Залуучуудын АШТ-ий Хүрэл

    2019 оны Иван Яаригуны Гран Пригээс Мөнгө

    2019 оны Азийн АШТ-ий Мөнгө

    2020 оны Азийн АШТ-ий Хүрэл

    2021 оны Азийн АШТ-ий Мөнгө

    2021 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий Хүрэл

    2022 оны Азийн АШТ-ий Хүрэл

    2023 оны Дэлхийн чансаа олгох тэмцээний Мөнгө

    2023 оны ДАШТ-ий Мөнгө

    2023 оны Ханжау Азийн наадмын Хүрэл

    2024 оны Азийн АШТ-ий Хүрэл

    2024 оны Дэлхийн чансаа олгох тэмцээний Хүрэл медалиуд тус тус хүртсэн байна. 

     

    “Парис-2024” олимпод өрсөлдөх Чөлөөт бөхийн тамирчид

    76 кг Энх-Амарын Даваанасан

    Нас: 26

    5-р сард Турк улсад зохиогдсон Чөлөөт бөхийн Парисын олимпын эрхийн сүүлийн тэмцээнд ялалт байгуулж анх удаа Олимпод оролцох эрхтэй болсон.

    2019 онд Иван Яаригуны Гран Прид Мөнгө

    2022 онд Улаанбаатарт болсон ААШТ-ээс Хүрэл

    2023 онд Астанад болсон ААШТ-ээс Хүрэл

    2023 оны Дэлхийн чансаа олгох тэмцээнд Хүрэл

    2023 онд Бельградад болсон ДАШТ-ээс Мөнгөн медаль тус тус хүртсэн билээ. 

    “Парис-2024” олимпод өрсөлдөх Чөлөөт бөхийн тамирчид

    65 кг Төмөр-Очирын Тулга

    Нас: 26

    Дэлхийн чансаа: 25

    5-р сард Турк улсад зохиогдсон Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээний шөвгийн наймд Америкийн бөхийг ялж, хагас шигшээд Тажикстаны бөхийг, олимпын эрхийн төлөө Энэтхэгийн бөхтэй хүч үзэж ялснаар Парисыг зорих эрхтэй болсон билээ. Өмнө нь Токиогийн олимпын наадамд 9-р байрт шалгарсан тэрбээр 2 дахь удаагаа олимпын наадамд оролцохоор болсон юм. 

    2019 оны 23 хүртэлх насны Азийн АШТ-ий Алт

    2021 оны ДАШТ-ий Хүрэл

    2023 оны Загребийн нээлттэй тэмцээний Алт

    2023 оны Азийн АШТ-ий Мөнгө

    2023 оны Киргизэд болсон Дэлхийн чансаа олгох тэмцээний Алт

    2023 оны Унгарт болсон Дэлхийн чансаа олгох тэмцээний Алт

    2023 оны Ханжоу Азийн наадмын Алт

    2024 оны Азийн АШТ-ий Мөнгө

     

     

    “Парис-2024” олимпод өрсөлдөх Чөлөөт бөхийн тамирчид

    86 кг Бямбасүрэнгий Бат-Эрдэнэ

    Нас: 24

    Дэлхийн чансаа: 13

    4-р сард Киргизийн нийслэл Бишкек хотод зохиогдсон Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд ялалт байгуулж Парисыг зорихоор болсон. 

    2018 оны Залуучуудын ДАШТ-ий Хүрэл

    2018 оны Залуучуудын ААШТ-ий Хүрэл

    2023 оны Ханжоу Азийн наадмын 4-р байр тус тус шалгарч байсан тэрбээр анх удаа Олимпын наадамд хүч үзэх гэж байна. 

     

     

     

    “Парис-2024” олимпод өрсөлдөх Чөлөөт бөхийн тамирчид

    125 кг Мөнхтөрийн Лхагвагэрэл

    Нас: 26

    Дэлхийн чансаа: 73

    4-р сард Киргизийн нийслэл Бишкек хотод зохиогдсон чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд М.Лхагваргэрэл 125 кг-ийн жинд ялалт байгуулж Парис-2024 наадмыг зорих эрхтэй болсон. 

    2017 онд Залуучуудын ААШТ-ий Мөнгө

    2018 Монголын нээлттэй тэмцээний Хүрэл

    2019 оны 23 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ий Хүрэл

    2021 оны ДАШТ-ий Хүрэл

    2021 оны Моксвагийн Гран При Мөнгө

    2022 оны Дэлхийн чансаа олгох тэмцээний Мөнгө

    2022 оны ДАШТ-ий Мөнгө

    2023 оны ААШТ-ий Алт

    2023 оны Ханжоу Азийн Наадмын Мөнгөн медаль тус тус хүртсэн амжилттай байна.

     

    “Парис-2024” олимпод өрсөлдөх Чөлөөт бөхийн тамирчид

    57 кг Болдсайханы Хонгорзул

    Нас: 23

    Чөлөөт бөхийн төрөлд хамгийн сүүлчийн эрх авсан тамирчин бол Б.Хулан. Олон улсын олимпын хорооноос Орос, Беларусын тамирчдын талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын квотод дахин хуваарилалт хийсэн. Журмын дагуу жендерийн тэгш байдлыг харгалзан, эрх аваагүй үлдсэн хамгийн өндөр чансаатай олимпын хороонд квот өгөх шийдвэрийн дагуу чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Б.Хонгорзул Парис-2024 зуны олимпод оролцохоор болсон билээ. Энэ нь түүний оролцож буй хоёр дахь олимп юм. 

    2018 оны ААШТ-ий Хүрэл

    2019 оны 23 хүртэлх насны ААШТ-ий Алт

    2021 оны Токиогийн Олимпын шагналт 5-р байр

    2022 оны Азийн АШТ-ий Хүрэл

    2024 онд Туркэд болсон Олимпын эрх олгох тэмцээний 5-р байрт шалгараад байсан юм. 

    Ийнхүү манай улсаас Парис-2024 олимпын наадмын чөлөөт бөхийн төрөл 9 тамирчин хурд хүч, авахаалж самбаагаа дайчлан оролцох нь ээ. 

     

    “Парис-2024” олимпод өрсөлдөх Чөлөөт бөхийн тамирчид