MSports logo
Коннор МакДэвид Ойлерс багийн хамтаар Пантерсын эсрэг 3 дараалсан хожигдлоос 7 дахь тоглолт гаргаж, түүх бүтээхэд ойрхон байна
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 24

  • Коннор МакДэвид Ойлерс багийн хамтаар Пантерсын эсрэг 3 дараалсан хожигдлоос 7 дахь тоглолт гаргаж, түүх бүтээхэд ойрхон байна

    Хойд Америкийн NHL-ийн аварга шалгаруулах Стэнли Капын тоглолтууд явагдаж байна. Флорида Пантерс баг Эдмонтон Ойлерс багийг цувралын эхний 3 тоглолт /тоглолт нэг: 3-0, тоглолт хоёр: 4-1, тоглолт гурав: 4-3/ дараалан ялж, Ойлерууд тун хүнд байдалд орсон. Коннор МакДэвид болон Ойлерс багийнхан үлдсэн тоглолтуудад түүх бүтээж, 3 тоглолт /тоглолт дөрөв: 8-1, тоглолт тав: 5-3, тоглолт зургаа: 5-1/ дараалан ялалт байгуулсан юм. Тоглолтын дараа Коннор МакДэвид “Хүүхэд байхаасаа Стэнлийн Капийг өргөж, финалын тоглолтод гоол оруулж байна хэмээн төсөөлж байхдаа ийм өдөр ирнэ гэдгийг хүлээж байсан. Одоо тэр боломж нь ирж байна” хэмээн ярилцлага өгчээ. 

     

    Коннор МакДэвид Ойлерс багийн хамтаар Пантерсын эсрэг 3 дараалсан хожигдлоос 7 дахь тоглолт гаргаж, түүх бүтээхэд ойрхон байна

    Финалд 3:0-ээр хожигдож байсан Эдмонтон Ойлерс багийг ахалж, даваа гарагийн орой Флорида Пантерс багтай шийдвэрлэх 7 дахь тоглолтод оролцоно. NHL-ийн түүхэнд 1942 оноос хойш нэг ч удаа бүртгэгдээгүй 0-3 амжилтаас эргэн ирсэн түүхэн тоглолтод хоккейн спортын олон мянган шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж байна. Лигийн 3 удаагийн MVP плэй-оффын турш дараалсан тоглолтуудад оноо аваагүй бөгөөд МакДэвид талбай дээр байхад эсрэг багийн хамгийн том асуудал болж байгаа. Мөн 2007 оны цомын аварга, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гурав дахь удаагаа шигшээ тоглолтоо хийж буй ахмад тоглогч Кори Перри МакДэвидийн талаар "Тоглолтын аль ч үед ид шидийн гэмээр зүйл хийж чадах ганц хүн бол МакДэвид” хэмээн хэлжээ. 

    МакДэвидэд есөн жилийн өмнө драфтаар сонгогдсон багтаа цом өргөж, Канадад 31 жил, 30 улирлын турш ирээгүй байгаа аваргын цомыг өргөхөд одоо ганцхан хожил дутуу үлдлээ.

    Коннор МакДэвид Ойлерс багийн хамтаар Пантерсын эсрэг 3 дараалсан хожигдлоос 7 дахь тоглолт гаргаж, түүх бүтээхэд ойрхон байна