MSports logo
МУГТ Ц. Раднаа ДАШТ-ээс хос алтан медаль хүртжээ
  • Н
    Нанва

    8 сарын 19

  • МУГТ Ц. Раднаа ДАШТ-ээс хос алтан медаль хүртжээ

    МУГТ, Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднаа Эх орноо төлөөлөн Швед улсын Готенбург хотод болж буй хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д өрсөлдөж, 90-95 насны 100 метр, 800 метрт тус тус түрүүлэн хос алтан медалийн эзэн болжээ.

    Өдгөө 90 настай тэрбээр 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд элсэн орж спорттой амьдралаа холбож, 1966 онд сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож эхэлжээ. 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны Монгол хүн болсон. Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэж, нийт 17 дээд амжилтын эзэн болсон гавьяат тамирчин юм.

    МУГТ Ц. Раднаа ДАШТ-ээс хос алтан медаль хүртжээ