MSports logo
Таеквондогийн тамирчид Парисын паралимпыг зорилоо
  • Н
    Нанва

    8 сарын 19

  • Таеквондогийн тамирчид Парисын паралимпыг зорилоо

    XVII дахь удаагийн паралимпын наадам Парис хотноо 8 сарын 28-наас 9 сарын 8-ны хооронд болох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс 4400 гаруй тамирчин спортын 22 төрлөөр өрсөлдөх юм. Харин "Парис 2024" паралимпын наадамд Монгол улсаас 12 тамирчин зургаан төрөлд өрсөлдөх бөгөөд өнгөрсөн ням гарагт /2024.08.18/ таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчид болох МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ У.Сүрэнжав нар дасгалжуулагчдын хамт Парисыг зорьжээ.

    МУГТ Г.Болор-Эрдэнэ Токио-2020 паралимпын наадамд эрэгтэйчүүдийн 61 кг жинд өрсөлдөн шагналт байр эзэлж байсан бөгөөд паралимпын наадамд хоёр дахиа оролцох гэж байна. Харин ОУХМ У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай бөгөөд паралимпын наадамд анх удаа оролцох юм.

    Монголоос Паралимпид жүдо, байт харваа, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн нийт зургаан төрөлд оролцоно.