MSports logo
Парис 2024: 19 насандаа дэлхийн рекордыг шинэчилсэн Хятадын тамирчин
  • Н
    Нанва

    8 сарын 1

  • Парис 2024: 19 насандаа дэлхийн рекордыг шинэчилсэн Хятадын тамирчин

    Хятадын усан сэлэлтийн тамирчин Пан Жанле эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд уралдаж дэлхийн рекордыг шинэчилжээ. 2-р сарын 16-нд Катар улсын нийслэл Доха хотод болсон 2024 оны усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрээр 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдаж 46.80 секундийн шинэ рекорд тогтоосон. Тэгвэл Пан Жанле нь уг рекордоо ахин шинэчилж 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 46.40 секундийн амжилтаар олимпын дээд амжилтыг тогтоолоо.

    Мөн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 22 секунд, 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 46 секунд, 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 1:45 секундын зайд тус тус гурван амжилт үзүүлсэн усан спортын түүхэн дэх анхны тамирчин болсноор усан сэлэлтийн “Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч” болж байгаа юм.
    Парис 2024: 19 насандаа дэлхийн рекордыг шинэчилсэн Хятадын тамирчин
    Тэрээр "Энэ миний хувьд үнэхээр ид шидийн гэмээр мөч байсан. Энэ рекорд нь зөвхөн Хятадад биш, дэлхийн хэмжээнд хүрсэн рекорд байлаа. Энэ нь миний хувьд эхлэл юм" гэж хэлжээ.

    Харин аваргын араас 2016 оны Риогийн олимпын наадмын алтан медальт Австрали улсын тамирчин Кайл Чалмерс 1.08 секундээр хоцорч мөнгөн медаль хүртсэн бол, Румын улсын тамирчин Давид Поповичи 1.09 секундээр хоцорч хүрэл медаль хүртсэн байна. 

    Парис 2024: 19 насандаа дэлхийн рекордыг шинэчилсэн Хятадын тамирчин