MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Б.Гончигсүрэн эхний шатандаа ялагдал хүлээлээ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 1

  • ПАРИС 2024: ОУХМ Б.Гончигсүрэн эхний шатандаа ялагдал хүлээлээ

    “Парис-2024” зуны олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Энэ өдөр жүдо бөхийн баг тамирчдаас -100, -78 кг-ын жинд баг тамирчид тэмцээнээ эхлүүлээд байна.Эрэгтэйчүүдийн -100 кгд Хил хамгаалах Ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн өрсөлдлөө. Манай бөх эхний даваанд Израйлын Петер Палчиктай учраа таарч цэвэр ялагдав. Израйлын тамирчин Петер Палтчик нь 32 настай. 2020 оны Токиогийн олимпын хүрэл медальтай, 2022, 2023 оны ДАШТ-ны хошой хүрэл медаль, 2021, 2022, 2023, 2024 онд зохиогдсон Гранд Сламуудад зургаан хүрэл медаль, гурван мөнгөн медаль хүртсэн туршлагатай тамирчин юм. Израйлын бөх дараагийн шатанд Франц, Тажикстаны бөхчүүдийн ялсантай барилдана.


    Гэрэл зургийг Ч.Ганбат

    cover
    cover
    cover
    cover
    cover