The MongolZ баг IEM Cologne 2025 CS2 esports тэмцээнд хэрхэн оролцсон бэ?
IEM Cologne 2025 тэмцээн нь Counter-Strike 2 тэмцээний жилийн хоёрдугаар хагасын эхлэл болж, дэлхийн шилдэг багууд домогт LANXESS arena-д ур чадвараа харуулах боломжийг олгосон юм. Сүүлийн тэмцээний дэд байрын шагналт The MongolZ баг тус тэмцээнд өрсөлдсөн.
Дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэтэй 1xBet-ын албан ёсны түнш The Mongolz багийн хувьд шууд хэсгийн шатнаас аялалаа эхлүүлж IEM Cologne 2025 тэмцээний шилдэг 8 багт шалгарсан.
3DMAX-тай хийсэн эхний тоглолтод манай залуус илүүрхэж байгаагаа харуулсан. Эхний MAP болох Нуке дээр өрсөлдөгчид нь ердөө хоёр тойрогт (13:2) хожиж чадсан ч хоёрдугаар Map-д онооны харьцаа 10:10 болж тэнцэв. Mzinho дөрвөн өрсөлдөгчийн эсрэг ганцаараа үлдэхэд 3DMAX тоглоомыг эргүүлж магадгүй юм шиг харагдаж байсан. Гэсэн хэдий ч 18 настай буучин өөр санаатай байсан бөгөөд энэ өдрийн хамгийн тод мөчүүдийн нэг, шилдэг тоглолтоо гаргаж Mzinho бүх дайснуудыг буудаж, бөмбөг тавихыг ч зөвшөөрөөгүй! Энэ цохилтын дараа 3DMAX нурж, тус MAP-ын дараагийн бүх тойрогт ялагдаж (13:10) тоглолтын үр дүн (2-0) болж The Mongolz баг ялалт байгуулж чадсан.
Хоёр дахь тулаанд The Mongolz-ын залуус авъяаслаг Кёүсүкэгээр улирлын дундуур хүчээ зузаатгасан Team Falcons-тай туллаа. Гэвч Монголын баг өрсөлдөгчдөө боломж олголгүй 13:9-ийн харьцаатай хоёр MAP-д ялалт байгууллаа. Шилдэг тоглогчид нь Senzu болон 910 байсан ч багийн ахлагч bLitz онцлох тоглолтыг үзүүлсэн. Тус тоглолтын онцлох раундад ганцаараа үлдсэн ч B-г эзэлж NiKo, m0NESY, kyousuke зэрэг тоглогчдын эсрэг амжилттай хамгаалж чадсан!
Team Vitality-тэй хийсэн дээд хэсгийн финалын тоглолт тэдний төлөвлөгөөний бус байсан, учир нь хоёр баг аль хэдийн плей-оффт оролцох эрхээ авсан. MongolZ эхний MAP болох Миражийн эхлэлийг маш сайн эхлүүлсэн. Улмаар францчууд дараачийн 8 тойрогт амжилт үзүүлж, 13:5-ын харьцаатай эхний MAP-д ялалт байгууллаа. Хоёр дахь MAP-д Францын баг (6:0) тэргүүлж эхэлсэн ч The MongolZ бууж өгөлгүй 7:7-оор тэнцүүлж чадсан. Харамсалтай нь манай залуусын хувьд Францын мэргэн бууч ZywOo зогсоож чадалгүй Inferno-д 13:8-аар ялагдсан.
Шөвгийн наймд The MongolZ аль хэдийн олон удаа хожиж байсан NAVI-тай таарлаа. Эхний MAP болох Inferno дээр тэд оноог 10:4-т хүргэсэн ч нэмэлт цагт ялагч шийдэгдэх болов. Нэмэлт цагт NAVI илүү азтай байж – 22:18-аар хожив. 2 дахь MAP тэдний сонголт болох Ancient, The MongolZ-д асуудал гарч эхэлсэн. Тоглоом зүгээр л сайн үргэлжлэхгүй байлаа. NAVI эхний үед 11:1-ээр бут ниргэж, дараа нь гар бууны Раундад хожлоо. Гэсэн ч манай залуус бууж өгсөнгүй дараагийн таван тойрогт ялалт байгууллаа. Гэсэн хэдий ч онооны зөрүүг хол байсан учир ялалт байгуулахад хангалттай байж чадалгүй NAVI өрсөлдөгчөө дуусгасан (13:6). Зөвхөн Team Spirit л NAVI-г зогсоож чадсан бөгөөд эцэст нь IEM Cologne 2025 тэмцээний ялагч болж, Гранд финалд MOUZ-г ялсан.
Энэ нь IEM Cologne 2025 тэмцээнд The MongolZ-ийг бүтэлгүйтсэн гэж үзэх боломжгүй юм. Мэргэжилтнүүдийн хүлээлтийг хангаагүй Vitality, Team Falcons, FaZe Clan-ийн талаар илүү олон асуулт байна. MongolZ тэмцээнийг 24 оролцогчоос 5-6-р байраар дуусгаж, 61,000 долларын шагнал хүртэж, бүх томоохон тэмцээнд оролцох урилга олгодог Valve дэлхийн чансааны дөрөвдүгээр байрыг хадгаллаа. Тиймээс албан ёсны ивээн тэтгэгч нь 1xBet дараагийн хамтын ажиллагаа болох StarLadder Budapest Major 2025 тэмцээнд амжилт хүсье!
Олон улсын е спорт аналистуудын нийтлэлийг орчуулан хүргэв.