Паралимпын хоёр дахь өдөр пара таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн K-44 ангиллын 63 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Монгол улсын Гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ өнөөдөр 20:15 цагаас эхний тулаанаа хийнэ.
Г.Болор-Эрдэнэ нь анх 2014 оноос олон улсын тэмцээнд орж эхэлсэн цагаасаа амжилт үзүүлж эхэлсэн бөгөөд анхны жилдээ Дэлхийн аварга болсон. Түүнээс хойш нийтдээ ДАШТ-ээс таван удаа алтан медаль, нэг удаагийн хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр Токио-2020 паралимпын наадамд оролцож байсан бөгөөд долоодугаар байр эзэлж байсан юм. Мөн Ханжоу-2022 Азийн наадмаас алт, энэ оны Европын аварга шалгаруулах тэмцээнд мөн алтан медаль хүртсэн билээ.
Манай тамирчин энэ удаагийн паралимпад эхний тойрогт хийлсэн. Улмаар Саудын Арабын Абдулла Аль Турайк, Доминиканы Жералдо Кастро хоёрын аль ялсантай нь өнөөдөр орой 20:15 цагаас шөвгийн дөрөвт орох эрхийн төлөө өрсөлдөнө.