MSports logo
ДЭЛХИЙН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН “CEBU WORLD TOUR” ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСААС ХОЁР БАГ ОРОЛЦОХОД БЭЛЭН БОЛООД БАЙНА
  • А
    Админ

    9 сарын 29

  • ДЭЛХИЙН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН “CEBU WORLD TOUR” ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСААС ХОЁР БАГ ОРОЛЦОХОД БЭЛЭН БОЛООД БАЙНА

    Дэлхийн 3х3 Сагсан бөмбөөгийн холбооны цуврал тэмцээнүүдийн найм дахь тэмцээн аравдугаар сарын нэгнээс, хоёрны хооронд Филиппин улсын Себу хотод зохиогдоход бэлэн болоод байна. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн “Улаанбаатар MMC Энержи” болон “Сансар MMC Энержи” багууд хурд хүчээ сорихоор Себу хотыг зорьсон билээ. “Cebu World Tour 2022” тэмцээнд Дэлхийн шилдэг 14 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи” баг тэмцээний “D” хэсгийг толгойлон Швейцарын улсын “Лозанна Спорт” болон шалгаруулалтын тоглолтын нэгээр шалгарсан багтай өрсөлдөнө. Харин “Сансар ММС Энержи” баг Латвийн “Рига” болон Японы “Уцуномияа БРЭКС” багуудтай тэмцээний “В” хээгт багтсан байна.

    Улаанбаатар ММС Энержи хэсгийн эхний тоглолтоо аравдугаар сарын нэгний 16:25 минут тэгшитгэлийн шатнаас шалгарсан багтай хийх бол “Сансар ММС Энержи” Латвийн “Рига” багтай 17:25 минутаас эхний тоглолтоо хийх хуваарьтай байна. Багууд тус бүр хоёр тоглолт хийж хэсэг тус бүрээс хоёр баг хасагдах шатанд шалгарах эрхээ авна. Нийт 130 мянган америк долларын шагналын сантай энэхүү тэмцээний тэргүүн байранд шалгарсан баг 40 мянган долларын эзэн болох юм.  

     

    Э.Мандалбаяр