MSports logo
Парис-2024: Олимпын нээлтийн ёслолын 326,000 тасалбар худалдаалагдана
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 7

  • Парис-2024: Олимпын нээлтийн ёслолын 326,000 тасалбар худалдаалагдана

    Францын дотоод хэргийн сайд Жеральд Дарманин Парисын Сена мөрөн дэх Олимпын нээлтийн ёслолд зориулж 326,000 тасалбар борлуулахаар болсныг баталлаа.

     

    700 ч биш, 600 ч биш, 500 мянган тасалбар ч биш. Эцэст нь битүү цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа анх удаа зохион байгуулагдах орчин үеийн 33 дахь олимпын наадмын нээлтийн ёслолд зориулж 326 мянган тасалбар байна хэмээн зарлав. Зохион байгуулагчид ийнхүү нээлтийн тасалбарын тоог албан ёсоор эцэслэжээ. Завьтай парадын төлөвлөгөөг өмнө нь төсөөлж байсан хоёр сая хүнээс 600,000 орчим хүн болгон бууруулсан ч Францын аюулгүй байдлын албаны эсэргүүцэл, террорист халдлагаас болгоомжлол нь нээлтийн арга хэмжээнд оролцогчдыг багасгахаас өөр аргагүйд хүргэсэн.

     

    Гэсэн хэдий ч энэ үзүүлэлт нь дээд зэрэглэлийн олон улсын цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжийг дөрөв дахин нэмэгдүүлж, дээд амжилт болно. Өмнөх нээлтийн ёслолууд хөнгөн атлетикийн төв цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан бол энэ удаад анх удаа цэнгэлдэхээс өөр газар болж буйгаагаараа онцлог билээ.

     

    Парис-2024: Олимпын нээлтийн ёслолын 326,000 тасалбар худалдаалагдана