MSports logo
𝟏𝟎𝟎,𝟎𝟎𝟎 ам долларын шагналын сантай 𝗡𝗼𝗺𝗮𝗱𝗶𝗰 𝗠𝗮𝘀𝘁𝗲𝗿𝘀 𝗦𝗽𝗿𝗶𝗻𝗴 𝟮𝟬𝟮𝟰 тэмцээн ирэх сард зохиогдоно
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 18

  • 𝟏𝟎𝟎,𝟎𝟎𝟎 ам долларын шагналын сантай 𝗡𝗼𝗺𝗮𝗱𝗶𝗰 𝗠𝗮𝘀𝘁𝗲𝗿𝘀 𝗦𝗽𝗿𝗶𝗻𝗴 𝟮𝟬𝟮𝟰 тэмцээн ирэх сард зохиогдоно

    Цахим спортын CS2 төрлийн уг тэмцээнд Ази, Европын шилдэг багууд урилгаар ирж буйгаараа онцлогтой. Одоогоор урилгаар Европын томоохон төлөөлөл ОG, Монголын төлөөлөл The Mongolz, БНХАУ-ын Lynn Vision зэрэг багууд оролцохоор болоод байна. 

    Монголын цахим спортын холбоо MESA болон АVE компаниуд хамтран Улаанбаатар хотноо Европ, Ази багуудын дунд LAN хэлбэрээр “𝗡𝗼𝗺𝗮𝗱𝗶𝗰 𝗠𝗮𝘀𝘁𝗲𝗿𝘀 𝗦𝗽𝗿𝗶𝗻𝗴 𝟮𝟬𝟮𝟰” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Гал гарсан ширүүн өрсөлдөөн Steppe Arena-д тавдугаар сарын 28-аас зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд өрнөхөөр болжээ. Өмнө нь 2022 онд Steppe Arena-д 5000 үзэгчдийн өмнө зохиогдсон тэмцээнд IHC Esports баг түрүүлж байсан удаатай. Энэ удаа шагналын сан 100.000 ам доллар болж өссөн ба Европ, Азийн том багууд оролцож буйгаараа онцлогтой. 

    Тэмцээнд нийт 8 баг оролцох ба урилгаар Европоос 3, Ази тивээс 3 баг, Үлдсэн хоёр багийн зайд монгол багууд оролцоно. Эхний баг нь 4-р сард явагдах MPS Spring 24-т тодрох бол хоёр дахь баг нь 5 сард явагдах MPS Finals тэмцээнд түрүүлсэн баг оролцох юм. 

    Одоогоор урилгаар оролцож буй багуудаар OG, The MongolZ, Lynn Vision багууд тодроод байгаа ба удахгүй үлдсэн урилгын багуудыг шат дараатай зарлана гэжээ. Тэмцээний тоглолтууд 5 сарын 28-30 өдрүүдэд LAN Studio байдлаар явагдах бол 6 сарын 1-2 өдрүүдэд 2 өдрийн турш Steppe Arena-д тоглох юм. Тэмцээний хуваарь болон хэрхэн явагдах Upper болон Lower bracket-ийн тоглолтууд хэрхэн явагдахыг доорх зургаас харна уу. 

    𝟏𝟎𝟎,𝟎𝟎𝟎 ам долларын шагналын сантай 𝗡𝗼𝗺𝗮𝗱𝗶𝗰 𝗠𝗮𝘀𝘁𝗲𝗿𝘀 𝗦𝗽𝗿𝗶𝗻𝗴 𝟮𝟬𝟮𝟰 тэмцээн ирэх сард зохиогдоно

    Оролцогч багууд:

    1. OG
    2. The MongolZ
    3. Lynn vision
    4. Asian invite #3
    5. EU Invite #2
    6. EU Invite #3
    7. MPS Spring 24 Winner
    8. MPS Finals 24 Winner