MSports logo
Чикаго Буллс баг Алтанта Хоксыг 116-131 харьцаатай буулган авснаар Дорнод бүсийн 8-р байрны төлөө Майами Хит багтай тоглохоор боллоо.
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 18

  • Чикаго Буллс баг Алтанта Хоксыг 116-131 харьцаатай буулган авснаар Дорнод  бүсийн 8-р байрны төлөө Майами Хит багтай тоглохоор боллоо.

    NBA-ийн Плэй-Ин тэмцээний дорнод бүсийн өрсөлдөөнүүд өнөөдөр болж өнгөрлөө. Өнөөдөр болсон эхний тоглолтод Филаделфиа 76ерс Майами Хит багийг 105-104 харьцаатай хожиж 7-р байраа баталгаажуулсан бол 09.30 цагаас тоглосон Чикаго Буллс болон Атланта Хокс багуудын ялсан нь Майами Хит багтай 8-р байрны төлөө тоглох байв. Талбай дээрээ хүлээж авсан Буллс багийнхан тоглолтын эхний үеэс л онооны зөрүүг 18 оноогоор холдуулж эхлэв. Харин хоёрдугаар үед Атлантагийн залуучууд, тэр дундаа Дежоунте Муррэйгийн онцгой тоглолтоор онооны харьцаа 6 оноо болж эхний хагас өндөрлөлөө. 

    Гуравдугаар үе Чикаго Буллс багийн холбогч Коби Уайтын үдэшлэг болж өнгөрлөө. Түүнээ ээлж дараалсан довтолгоо, алсын зайн шидэлтүүд амжилттай болохоос гадна оновчтой дамжуулалтаар багтаа тус хүргэж байв. Түүний тоглолт багийн хамтрагч нарт нөлөөлж Буллс багаараа жигд тоглон 4-р үед 20 онооны тэргүүлэлтэй орж ирэн улмаар 116-131 харьцаатай чухал ялалт байгууллаа. 

    Чикаго Буллс баг Алтанта Хоксыг 116-131 харьцаатай буулган авснаар Дорнод  бүсийн 8-р байрны төлөө Майами Хит багтай тоглохоор боллоо.

    Тус тоглолтод:         

    Коби Уайт 42 оноо, 6 оновчтой дамжуулалт, 9 самбар

    Демар Дерозан 22 оноо, 9 оновчтой дамжуулалт, 6 самбар

    Никола Вучивеч 24 оноо, 10 самбар тус тус гүйцэтгэж багтаа чухал хожил авчирлаа. 

    Дорнод бүсийн 8-р байрны төлөө Чикаго Буллс, Майами Хит багууд манай цагаар -дөрөвдүгээр сарын 20-ны 07:00 цагаас тоглоно. Хожсон баг нь нэгдүгээр байраар шалгарсан Бостон Селтикс багтай цуврал тоглолтод өрсөлдөх билээ.