10-р сарын 3-ны өдөр түүхэн амжилтууд дахин шинэчлэгдэж МУГТ Б.Чинзориг мөнгөн медалийн болзол хангаж алтан медалийн төлөө Тайваны тамирчинтай тулалдахаар боллоо. Тэрбээр ирэх зуны Олимпын эрхээ авахаас гадна боксын спортын түүхэнд Азийн наадмаас хос медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Байт харвааны төрөлд Б.Отгонболд аваргын төлөө шалгарч тус төрөлд анх удаа медалийн болзол хангасан анхны тамирчин боллоо.
1. Байт харваа
Азийн наадмын байт харвааны тэмцээн үргэлжилж ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Б.Отгонболд финалд шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор буулган авч, Азийн Наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” Олимпын эрхээ авлаа. Аваргын төлөө 10-р сарын 7-ны 11:30 цагаас эзэн орны харваач Жи Шиан Шоутай цэц мэргэнээ сорин өрсөлдөх юм. Монгол улс өмнө нь Азийн наадмаас байт харвааны төрлөөр медалийн индэрт гарч амжаагүй байсан ба анхны медалийг Б.Отгонболд авчирч, азийн наадмын түүхэнд шинэ мөр үлдээлээ.