MSports logo
Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 22

  • Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ

    Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг тамирчид Парисын олимпын тэнгэр дор хуран цуглаж байна. 7 дугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийх зуны XXXIII олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн 32 тамирчин спортын 9 төрөлд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн боллоо.

    16 өдрийн турш спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид та бүхнийг уйдах завгүй байлгах шударга өрсөлдөөн, эв нэгдлийн бэлэгдэл олимпын наадамд оролцох баг тамирчид олимпын хотхондоо хүрэлцэн ирж эхэллээ. Монголын баг тамирчдаас өчигдөр боксын шигшээ багийн бүрэлдэхүүн тамирчдын хотхонд хүрэлцэн ирсэн бол 7 дугаар сарын 22 буюу өнөөдөр жүдо, усан спорт, хөнгөн атлетик, дугуй, байт харвааны баг тамирчид хотхондоо байрлах юм.

    Нийт 82 байшин, 4000 гаруй орон сууц, 7200 өрөөтэй тус тосгон 14500 зочин хүлээн авах чадалтай. Хоол, тамирчдын бэлтгэл, үсчин гээд хүнд хэрэгтэй цөм бүрдсэн газар бий болжээ. Наадмын дараа орон сууцны хороолол, оюутны хотхон, нийтийн цэцэрлэгт хүрээлэн зэргээр ашиглах аж. 16 өдрийн туршид спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчдийг уйдах завгүй байлгах шударга өрсөлдөөн, эв нэгдлийн бэлгэдэл олимпын наадамд оролцох баг тамирчид олимпын хотхондоо хүрэлцэн ирж эхэллээ.

     

     

    Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ

    Дашрамд дурдахад, зуны XXXIII наадмыг албан ёсоор сурвалжлах Монголын спортын сэтгүүлчдийн баг өнөөдөр өглөө Парисын зүг нислээ. Энэхүү бүрэлдэхүүнд хоёр гэрэл зурагчин, спортын хоёр сэтгүүлч багтаж байгаа юм. 

    Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ
    Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ