Энэ онд манай улсад 108 сумын 100 жилийн ой тохиож байна. Үүний нэг болох Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум түүхт 100 жилийн ойгоо 7 сарын 15-17ны хооронд өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Улсын арслан Ц.Содномдорж сумынхаа 100 жилийн ойд түрүүллээ
Ө
Өсөхбаяр
7 сарын 20
Түүхт 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд улсын арслан Ц. Содномдорж түрүүлж, аймгийн начин Д. Баасанбаяр үзүүрлэсэн байна.
Уг наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдсан байна. Барилдаанд улсын арслан Ц. Содномдорж, улсын начин Ц. Сандагдорж, улсын начин Б. Баянмөнх, аймгийн начин Д. Баасанбаяр, аймгийн арслан П. Гантөгс тэргүүтэй бөхчүүд зодоглож чансаа өндөр барилдаан боллоо.