Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг Олимпын наадам тун удахгүй эхлэх гэж байна. 33 дахь удаагийн Олимпын наадам Францын Парис хотноо зохиогдоход бэлэн болсон ба манай тамирчид эхнээсээ Парист очоод буй. Тэгвэл өнөөдөр манай улсаас хамгийн олон тамирчид оролцож буй төрөл болох Жүдо бөхийн тамирчид маань Парис хот руу хөлгийн жолоо залжээ.
Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцохоор ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо нар шигшээ багийн -60, -66, -73, -48, -52, -57кг-ийн жингийн тамирчидтайгаа мордож байна. Та бүхэн жүдо бөхийн төрөлд оролцож буй тамирчдын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Жүдо бөхийн тэмцээн Парис хотод 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдах хуваарьтай байна. Нийт шигшээ багийн тамирчдадаа амжилт хүсье!