MSports logo
2024 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчид
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 25

  • 2024 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчид

    Дэлхийн спортын ертөнц дэх үзэсгэлэнтэй тамирчид олон сэтгүүл, зурагт хуудасны нүүрийг чимдэг. Гэхдээ дан ганц үзэсгэлэнтэй царайнаас гадна гаргасан амжилт, ур чадвараараа дэлхийд танигдсан энэ оны хамгийн үзэсгэлэнтэй 15 тамирчдыг “Sportsbrief” сайт энэ сард гаргасныг хүргэж байна.

    10. Камилле Лебланк Базинет

    Канадын Кроссфитын тамирчин Камилле Леблан Базинет нь 2014 оны Кроссфитын Дэлхийн аварга болсон ба 2022 онд энэхүү жагсаалтын 9-р байрт жагсаж байжээ. 2013 онд тэрбээр Кроссфитийн тамирчин Дэйв Липсонтой гэрлэж, гэр бүлс болсон байна. . Камилла нь Шербрукийн их сургуульд химийн инженерийн мэргэжлээр суралцсан бөгөөд Канад улсын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчин Рэйчел Лебланк Базинет хэмээх ихэр эгчтэй. 

    2024 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчид

    9. Скайлер Диггинс

    Скайлар Диггинс нь АНУ-ын эмэгтэй сагсан бөмбөгийн WNBA-ийн Финикс Меркури багийн тоглогч. 2013 оны WNBA-ийн драфтын гуравдугаар сонголтоор Тулса Шок багт сонгогдсон. Тэрээр коллежид байхаасаа алдартай байсан бөгөөд замналдаа 2357 оноо авч Нотр Дамын Их сургуулийн бүх цаг үеийн шилдэг оноо авагч болж байжээ. 

    2024 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчид

    8. Ронда Роузи

    Холимог тулаан сонирхогчид Ронда Роузиг андахгүй биз. Өмнө нь холимог тулааны тамирчин, мэргэжлийн бөх, жүдоч байсан тэрбээр “Ultimate Fighting Championship” тэмцээнд оролцож, дэлхийд өөрийн нэр алдраа түгээсэн. Ронда Роузи нь UFC-ийн анхны эмэгтэй жингийн аварга. ESPN түүнийг бүх цаг үеийн шилдэг эмэгтэй тамирчнаар тодруулж байсан удаатай. Тэрээр мөн UFC болон WWE аль алинд нь аварга болсон цорын ганц эмэгтэй бөгөөд хожим нь кино урлагт хөл тавих болсон. 

    2024 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчид

    7. Алекс Морган

    Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн од Алекс Морган нь ДАШТ-ий аварга, олимпын алтан медальт тамирчин юм. 2011 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-д анх удаа дуудагдахдаа дөнгөж 22 настай байжээ. Алекс бол манай гарагийн хамгийн алдартай эмэгтэй тамирчдын нэгээс гадна хамгийн өндөр орлоготой тамирчдын нэг билээ. Мөн Канадын Кристин Синклэйр, Австралийн Стеф Кэтли нартай хамт FIFA-гийн видео тоглоомын нүүрэнд гарсан анхны эмэгтэй хөлбөмбөгчин болж байсан удаатай. 

    2024 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчид

    6. Блэйр О’Нил

    Блэйр О’Нил нь мэргэжлийн гольфчноос гадна загвар өмсөгчөөр ажилладаг. Тэрээр мөн спортын хөтлөгч учраас олон нийтийн сүлжээнд олон сая дагагчидтай. 11 настай байхаасаа гольф тоглож эхэлсэн нь түүний амьдралд маш том нөлөө үзүүлсэн гэдэг. 

    2024 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчид

    5. Эжени Бушар

    Өнөө цагийн спортын хамгийн дур булаам эмэгтэйчүүдийн нэг бол Эжени Бушар бөгөөд хамгийн халуухан, үзэсгэлэнтэй, хамгийн эрэлттэй эмэгтэй тамирчдын тоонд ихэвчлэн эхний байранд бичигддэг. Өдгөө 28 настай Канадын теннисчин одоо ч гэсэн хамгийн үзэсгэлэнтэй тамирчдын дээгүүр байрт бичигдэж байна. 

    2024 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчид

    4. Лике Клавер

    Лике Клавер бол ойрын зайн гүйлтийн мэргэжлийн тамирчин юм. Нидерландын хөнгөн атлетикийн тамирчин тэрбээр 2022 оны хөнгөн атлетикийн хамгийн халуухан эмэгтэйчүүдийн нэгээр тодорч байсан. 2019 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2020 оны зуны олимпын наадамд Нидерландын нэрийн өмнөөс оролцож байсан. 

    2024 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчид

    3. Ивана Дадич

    Босниа гаралтай Австрийн хөнгөн атлетикийн тамирчин Ивана Дадич жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Тэрээр 2012, 2020 оны зуны олимпод оролцож, наймдугаар байр эзэлсэн. Мөн Австрийн шилдэг тамирчнаар шалгарч байсан удаатай. 

    2024 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчид

    2. Сидней Леру

    31 настай мэргэжлийн хөлбөмбөгчин Сидней Леру 2024 оны хамгийн халуухан эмэгтэй тамирчдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Өмнө нь бас уг жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан удаатай. Канад гаралтай Леру АНУ-ын шигшээ багийн хамтаар олимпын алтан медаль хүртэж байсан удаатай. Тэрээр одоо АНУ-ын Үндэсний эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дээд лигийн Орландо багийн довтлогчоор тоглож байна. 

    2024 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчид

    1.      Пэйж Спиранак

    Пэйж Спиранак 2024 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тамирчдын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна. Өдгөө 28 настай мэргэжлийн гольфчин бүсгүй олон нийтийн сүлжээ болон загвар өмсөгчийн замналдаа амжилттай яваа. Өөрийн youtube сувагтаа 260.000 гаруй дагагч, Instagram хаягтаа 3.3 сая дагагчидтай, олон сая хүнд нөлөөлөгч юм.

    2024 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчид