Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “FIFA Series” албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцох болсон билээ. Тэгвэл тус тоглолтод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн бэлэн болсон бөгөөд өчигдөр Азербайжан улсад газардлаа. Монголын шигшээ Улаанбаатарын цагаар 23-ны 00:00 цагт эзэн орон Азербайжантай, 25-ны 21:00 цагт Танзанын багтай тоглох хуваарьтай байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд 23 тоглогч багтсан. Гаднын лигээс Чехийн дээд лигийн “Динамо Ческе Будеёвице” клубийн довтлогч Гантогтохын Төгөлдөр, Австрийн “SU Rebenland” багийн хагас хамгаалагч Батбаярын Цогтбаяр нар шигшээд дуудагдсан бол үлдсэн 21 тамирчин нь Монголын Премьер лигийн тоглогчид юм.
"FIFA Series” албан ёсны нөхөрсөг тоглолт энэ сарын 23, 25-нд Азербайжанд болно
3 сарын 20
Шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш гэмтэлтэй байгаа тул энэ удаагийн тоглолтуудад оролцож чадахааргүй болжээ. “Улаанбаатар” клубээс хамгийн олон буюу 8 тамирчин шигшээд багтсан бол “Дэрэн” клубээс 5, “Хангарьд” клубээс 4, “Булган СП Фалконс”-оос 2, “Хоромхон”, “Ховд” багаас тус бүр нэг тамирчин шигшээд дуудагдлаа. Ахлах дасгалжуулагч Ичиро Оцүка доорх 23 тамирчныг шигшээ багт дууджээ.
Хаалгач
Э.Мөнх-Эрдэнэ (Улаанбаатар)
Х.Цэнгүүн (Булган СП Фалконс)
Б.Ариунболд (Хангарьд)
Хамгаалагч
Г.Бат-Оргил (Улаанбаатар)
Б.Амгаланбат (Улаанбаатар)
А.Дөлгөөн (Улаанбаатар)
Филип Чинзориг (Улаанбаатар)
О.Мөнх-Оргил (Дэрэн)
Н.Хашчулуун (Дэрэн)
Б.Ууганбат (Дэрэн)
П.Баярцэнгэл (Хангарьд)
Хагас хамгаалагч
П.Ууганбаяр (Улаанбаатар)
Б.Батмөнх (Дэрэн)
Э.Ган-Эрдэнэ (Дэрэн)
Г.Гантогтох (Хангарьд)
Т.Мөнхбаатар (Хоромхон)
Б.Цогтбаяр (SU Rebenland)
Довтлогч
О.Мижиддорж (Улаанбаатар)
У.Тэмүлэн (Улаанбаатар)
Б.Намсрай (Булган СП Фалконс)
З.Тэмүүлэн (Хангарьд)
Б.Мөнх-Эрдэнэ (Ховд)
Г.Төгөлдөр (Динамо Ческе Будеёвице)