MSports logo
Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий сүлд дууг Benee, Mallrat нар хамтран дуулна
  • А
    Админ

    6 сарын 20

  • Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий сүлд дууг Benee, Mallrat нар хамтран дуулна

    FIFA-гийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны "Do It Again" дууг Шинэ Зеландын дуучин "BENEE" болон Австралийн реппер "Mallrat" нар хамтран дуулахаар болжээ. Тэд энэхүү дуугаа 7-р сарын 20-нд Окландын Эден Паркт болох Нээлтийн ёслолын үеэр Шинэ Зеланд Норвегитэй хийх эхний тоглолт эхлэхээс өмнө дуулахаар төлөвлөж байна. Стелла Беннетт буюу тайзны нэр нь BENEE гэггдэг Шинэ Зеланд дуучны хувьд "Эмэгтэйчүүдийн спортын энэхүү гайхалтай баярт тэмцээний багахан хэсэг байх нь миний хувьд мөрөөдөл юм" гэж хэлжээ. Тэрбээр үүлийн үед спортын тэмцээн, уралдаануудад уригдаж байгаа.Энэ оны эхээр BENEE нь мөн талбайн теннисний Австралийн нээлттэй тэмцээний үеэр финалын үеэр өөрийн дууг толиуулж байсан. Тэрбээр "Дэлхийн хамгийн том эмэгтэйчүүдийн спортын арга хэмжээг нутагтаа зохион байгуулах гэж байгаадаа сэтгэл догдолж буйгаа илэрхийлсэн дуу бичих туршлага надад их таалагдсан. Нээлтийн үеэр Mallrat-тай хамт "Do It Again" дуугаа тоглохыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.

    Харин Австралийн реппер Мallrat "ФИФА намайг энэ томоохон арга хэмжээнд миний дуртай уран бүтээлчид, бас хүмүүсийн нэг болох BENEE-тэй хамт оролцохыг хүсэхэд би маш их баяртай байсан. Би энэхүү тэмцээнийг үнэхээр тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд нэг хэсэг нь болсондоо маш их талархаж байна” гэжээ. BENEE, Mallrat нар найзууд гэгддэг байна. Дашрамд сонирхуулахад 2019 онд Францад болсон хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д зориулж Nelly Rappeur and Maître Jérémy нар "We are Football" дууг дуулж байсан билээ. Матилдас гэгддэг Австралийн баг "Бидний мөрөөдөж байсан бүх зүйл" нэртэй дууг эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд албан ёсны дуутай болсон анхны баг болж байжээ. 2023 оны долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг дуустал бүтэн сар үргэлжлэх эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 9 дэх удаагийн тэмцээн Австрали, Шинэ Зеландын 9 хотын 10 цэнгэлдэхэд явагдах юм.