MSports logo
Хагас шигшээд Канад, Германы шигшээ багууд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 7

  • Хагас шигшээд Канад, Германы шигшээ багууд шалгарлаа

    Сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн ДАШТ-ны хагас шигшээд тоглох багууд тодорлоо. Тодруулбал Филиппин улсын Манила хотын цэнгэлдэх хүрээлэнд есдүгээр сарын 6,7-ны өдрүүдэд шөвгийн наймд үлдсэн багууд хагас шигшээд шалгарах эрхийн төлөө тоглосон бөгөөд Серби, АНУ-ын шигшээ багууд шалгараад байсан бол өчигдөр Герман болон, Канадын багууд хагас шигшээд шалгарлаа. 

    Хагас шигшээд Канад, Германы шигшээ багууд шалгарлаа

    Германы шигшээ баг хэсэгтээ Францыг мулталж цаашлаад Сербийг хожоод байсан Латвийн шигшээ багтай тоглосон. Тоглолтын эхнээс ширүүхэн уур амьсгалд өрнөж Германы шигшээн ялимгүй давамгайлалд өрнөв. Хамгийн хол онооны зөрүү дөрөвдүгээр үед 10 болтлоо холдсон ч Латвийн шигшээ бууж өгөлгүй зүтгэж Артурс Загарсийн хоёр дараалсан довтолгоо амжилттай болж онооны зөрүүг төгсгөлийн минутад 2 болгов. 

    Хагас шигшээд Канад, Германы шигшээ багууд шалгарлаа

    Германы шигшээгээс ах дүү Вагнер нар тун сайн тоглож дөрөвдүгээр үед ихэнх довтолгоо Деннис Шрөдерээр явсан ч сүүлийн довтолгоогоо алдаж оноо 81-79 болсон. Улмаар Латвийн шигшээд 7 секундэд үлдэж, зургаан холын шидэлт амжилттай гүйцэтгээд байсан Дэвис Бэртанс гурвын шугамаас нэг алхмын зайтай зоригтой шидэлт гүйцэтгэсэн ч амжилтгүй болж тэмцээний цаг өндөрлөн Германчууд баяраа тэмдэглэв. 

    Хагас шигшээд Канад, Германы шигшээ багууд шалгарлаа

    Ингэснээр тэд хагас шигшээд шалгарч есдүгээр сарын 08-нд хүчирхэг АНУ-ын эсрэг манай цагаар 20:40 цагаас тоглох юм. Герман 2002 онд гуравдугаар байр эзэлснээс хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа. Таван удаагийн аварга АНУ 15 дахь удаагаа шилдэг дөрөвт шалгарлаа. Герман гурван удаа ДАШТ-д оролцохдоо АНУ-тай зургаан удаа таарсан ч нэг ч удаа ялж байгаагүй юм. 

    Хагас шигшээд Канад, Германы шигшээ багууд шалгарлаа

    Залуухан, чадварлаг Канадын шигшээ Лука Дончичоор удирдуулсан Словений шигшээтэй хагас шигшээд шалгарахын төлөө өрсөлдсөн. Мэдээж Канадын шигшээгийн бэлдэж гарч ирсэн зүйл бол Лука Дончичоос бөмбөгийг салгах, хамгаалалтын дарамт үүсгэх. Энэ үүргийг Канадын шигшээгээс Дилон Брүүкс гүйцэтгэж байв. Эхний үеэс хоёр багийн довтолгоо тэр дундаа холын зайн шидэлтүүд торыг шатааж, эхний хагаст 50-50 харьцаатай өндөрлөв. Харин гуравдугаар үеэс Канадын шигшээ тоглолтыг гартаа авч хурдан довтолгоо болон алдаагүй хамгаалалтаараа онцгойрч 9 оноогоор тэргүүлж эхлэв. Гэсэн ч Дилон Брүүкс шүүгчидтэй зүй бус харьцаж талбайг чөлөөлсөн нь Слований шигшээд боломж гаргаж өгсөн ч удалгүй багийн ахлагч Лука Дончич хоёр дахь техникийн алдаагаа авч талбайг орхив.

    Хагас шигшээд Канад, Германы шигшээ багууд шалгарлаа

    Улмаар Словани эцсээ хүртэл тэмцсэн ч чадварлаг залуучууд боломж олголгүй 100-89 харьцаатай буулгаж авлаа. Ингэснээр тэд аваргын төлөөх тоглолтын төлөө маргааш Сербийн шигшээ багтай 16:45 цагаас тоглоно.   2014 оны дэд аварга Сербийн шигшээ баг сүүлийн дөрвөн тэмцээнд гурав дахь удаагаа хагас шигшээд оролцох тасалбараа захиалсан. Канад улс түүхэндээ анх удаа эхний дөрвөн байрт шалгарч түүхэнд бичигдлээ. Серби, Канад хоёр хэзээ ч хоорондоо тоглож байгаагүй нь тун сонирхолтой