MSports logo
Зүүн Азийн залуучуудын наадмын сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдана
  • А
    Админ

    8 сарын 23

  • Зүүн Азийн залуучуудын наадмын сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдана

    Монгол улсад анх удаа зохиогдож буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдаж дуусна. Сүүлийн өдрийн байдлаар манай улсын тамирчид нийтдээ 38 медаль хүртээд байна. Тодруулбал 3 алт, 11 мөнгө, 24 хүрэл медаль хүртсэнээр хүснэгтийн тавдугаар байранд жагсаж байна.

    Зүүн Азийн залуучуудын наадмын сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдана

    Өчигдөр хөлбөмбөгийн залуучуудын эрэгтэй шигшээ баг маань Хонг Конгын багийг 3-0 харьцаатай буулгаж авснаар багийн спортоор гурав дахь удаагаа хүрэл медаль хүртлээ. Тэгвэл өнөөдөр сагсан бөмбөгийн тэмцээний сүүлийн өдөр ба эрэгтэй шигшээ баг 1 хожиж, 2 хожигдсон тул хүрэл медалийн төлөө 16:30 цагаас “UG Arena” спорт ордонд Хятадын Макаогийн шигшээ багтай тоглоно. Хятадын Макаогийн шигшээ баг одоогоор гурван тоглолт хийж, нэг ч хожоогүй байна. Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Хятадын Макаогийн шигшээ багийг хожсон тохиолдолд "Улаанбаатар -2023" Зүүн Азийн залуучуудын наадмын сагсан бөмбөгийн тэмцээний хүрэл медалийн эзэд болох юм. 

    Зүүн Азийн залуучуудын наадмын сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдана

    Сагсан бөмбөгийн эхний тоглолт 12:00 цагаас эхлэх ба Хятадын шигшээ багийн эсрэг Хятадын Тайваний шигшээ баг тоглох хуваарьтай Хожсон баг нь аваргын алтан медалийн эзэд болно. Хоёр дахь тоглолт 14:15 цагаас Монгол Улсын эмэгтэй шигшээ болон Хятадын шигшээ багуудын хооронд болно. Өнөөдөр мөн хөнгөн атлетикийн тоглолтууд Налайх дүүргийн хөнгөн атлетикийн талбайд үргэлжлэн явагдана. Одоогийн байдлаар Монгол улсын баг хөнгөн атлетикийн төрөлд 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. 

    Зүүн Азийн залуучуудын наадмын сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдана

    Өнөөдөр хөнгөн атлетик болон сагсан бөмбөгийн тэмцээнүүд дууссанаар Зүүн Азийн залуучуудын спортын наадам өндөрлөх нь ээ. Долоо хоног үргэлжилсэн энэхүү наадмын хаалтын ажиллагаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд 20:23 цагаас болж олон хамтлаг дуучид уригдан оролцох аж. 

    Зүүн Азийн залуучуудын наадмын сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдана