MSports logo
Паралимпын таеквондогийн төрөлд оролцох эрхийн тэмцээнээс хос алт, нэг хүрэл медаль хүртлээ
  • А
    Админ

    8 сарын 22

  • Паралимпын таеквондогийн төрөлд оролцох эрхийн тэмцээнээс хос алт, нэг хүрэл медаль хүртлээ

    БНСУ-ын Чунчон хотын Сонгам спортын төв ордонд наймдугаар сарын 21-ний өдөр зохиогдсон уг тэмцээнд 18 улсын 81 тамирчид оролцсон юм. "Gangwon Chuncheon 2023 World Para Taekwondo Open Challenge" нэрэн дор Олимпын эрхийн өндөр оноо олгох тус тэмцээнд Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан дасгалжуулагч, багш нараар ахлуулсан Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид хос алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж паралимпд оролцох оноогоо ахиуллаа. 

    Манай тамирчдын авсан медалийн мэдээллийг хүргэвэл:

    • МУГТ Г.Болор-Эрдэнэ алтан медаль
    • ОУХМ Х.Тимербек алтан медаль
    • ОУХМ Б.Шинэбаяр хүрэл медаль тус тус хүртлээ.