MSports logo
Евро 2024: Хүнд бэртэл авсан Варгагийн биеийн байдал тогтвортой байна
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 24

  • Евро 2024: Хүнд бэртэл авсан Варгагийн биеийн байдал тогтвортой байна

    Унгарын довтлогч Барнабас Варга өнөөдөр шөнө Германы Штутгарт хотноо болсон хэсгийн тоглолтын үеэр Шотландын хаалгач Ангус Ганнтай хүчтэй мөргөлдөж хүнд бэртэл авсан байна. Улмаар түүнийг дамнуурга дээр өргөж, талбайг орхижээ. Шөнө болсон Евро-2024 тэмцээний Шотланд, Унгарын шигшээ багуудын тоглолтын хоёрдугаар хагаст хүнд бэртсэн Унгарын довтлогч Барнабас Варгагийн биеийн байдал тогтвортой байгаа талаар Унгарын хөлбөмбөгийн холбоо өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тоглолтын үеэр Барнабас Варгагийн тархи нь гэмтэж, хүчтэй доргилт авчээ. Мөн хагалгаанд орох магадлал өндөр байна хэмээн мэдэгдсэн байна. 

     

    Евро 2024: Хүнд бэртэл авсан Варгагийн биеийн байдал тогтвортой байна

    Тоглолтын үеэр юу болсон бэ?

    Тоглолтын 68 дахь минутад Шотландын хаалгач Ангус Ганн Доминик Собослайгийн торгуулийн цохилтыг гүйцээх гэж байгаад багийн анд Энтони Ралстон, Варга нартай мөргөлджээ. Унгарын тоглогчид Варгаг хүнд гэмтсэн хэмээн талбайн шүүгчдэд мэдэгдсэнээр, эмчийн баг талбай дээр гарч түүнийг дамнуурга дээр өргөн гарсан байна. Өдгөө 29 настай тоглогчийг талбайг орхин гарахад Штутгартын цэнгэлдэх хүрээлэнд чимээгүй болов. Унгарын тоглогчид Варгагийн төлөө Шотландыг тус тоглолтод 1-0 харьцаатай хожил байгууллаа. Дасгалжуулагч Марко Россигийн хэлснээр Варгагийн гавал цуурсан ба, яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна. Дараагийн тоглолтын бүрэлдэхүүнд багтахгүй нь мэдээж. Түүнд манай эмчийн баг болон, зохион байгуулагчид маш сайн санаа тавьж байгаад баяртай байна” хэмээн мэдэгджээ.