MSports logo
Бельгийн шигшээ баг Euro-2024-ийн хэсгийн шатнаас мултрах уу?
  • Э
    Энхмандах

    6 сарын 23

  • Бельгийн шигшээ баг Euro-2024-ийн хэсгийн шатнаас мултрах уу?

    D хэсэг

    1.     Нидерланд 1 хожил, 1 тэнцээ 4 оноотой

    2.     Франц 1 хожил, 1 тэнцээ 4 оноотой

    3.     Австри 1 хожил, 1 хожигдолтой 3 оноотой 

    4.     Польш 2 хожигдолтой 0 оноотой

    Хэсгийн хамгийн хүчтэй 2 баг /Нидерланд 0-0 Франц/ хоорондоо тэнцсэн бол Ливандовски тэргүүтэй Польшийн баг Австрид 3-1 харьцаатай хожигдсоноор хэсгээс гарах магадлал тун бага боллоо. Энэ хэсгийн байрлал сүүлийн тоглолтоор шийдэгдэнэ. 

    Нидерландын баг Австритай тэнцэх эсвэл хожиход хэсгээс гарах бол Австрийн баг хожвол хэсгээс гарна тэнцсэн тохиолдолд бусад тоглолтын үр дүнгээс хамаарна.  

    Францын шигшээ баг Польшийн багтай тэнцэх эсвэл хожиход хэсгээс гарах бол Польшийн багт зөвхөн хожил хэрэгтэй тэд хожсон тохиолдолд хэсгээс 3-р байраар гарах боломжоо бага ч болов хадгалан үлдэх бөгөөд бусад хэсгийн тоглолтуудын үр дүнгээс хамаарна. 

    Нидерланд, Францын багууд 2 уулаа хожигдвол аль нэг нь мултрах ч эрсдэлтэй учраас хэсгийн сүүлийн 2 тоглолт маш чухал. 

    E хэсэг

    1.     Румин 1 хожил, 1 хожигдолтой 3 оноотой

    2.     Бельги 1 хожил, 1 хожигдолтой 3 оноотой

    3.     Словак 1 хожил, 1 хожигдолтой 3 оноотой

    4.     Украйн 1 хожил, 1 хожигдолтой 3 оноотой

    Евро 2024-ын хамгийн сонирхолтой хэсэг бол яах аргагүй Е хэсэг. Хэсгийн хамгийн хүчирхэг Бельгийн баг эхний тоглолтонд Словакийн багт 1-0-ээр хожигдсон, Румин Украйны багийг 3-0-ээр хожиж хэсгийн тоглолтууд сонирхолтой эхэлсэн. 

    Тэгвэл 2-р тойрогт хэсгийн тэргүүлэгч Румины шигшээ Бельгийн шигшээ 2-0 ээр хожиж, хэсгийн Бельгийн шигшээг хожоод байсан Словакийн багийг Украйны багийг 2-1 харьцаатай хожсоноор бүх багууд 1 хожил 1 хожигдолтой болсоноор бүх багууд 3 оноотой болж тэнцээд байна. 

    Хэсгийн сүүлийн тоглолт уг хэсгийн байрлалыг шийднэ. Словак-Руминтэй бол Украйн-Бельгитэй тоглоно. Аль ч баг мултарах эсвэл хэсгээ тэргүүлэх боломжтой. 

    F хэсэг

    1.    Португал 2 хожилтой 6 оноотой 

    2.     Турк 1 хожил, 1 хожигдолтой 3 оноотой

    3.     Чех 1 тэнцээ, 1 хожигдолтой 1 оноотой

    4.     Гүрж 1 тэнцээ, 1 хожигдолтой 1 оноотой

    Өнгөрсөн шөнө хэсгийг тэргүүлэгч Португал болон Туркийн багууд хоорондоо тоглож Португал 3-0 харьцаатай хожсоноор сүүлийн тоглолтоос үл хамааран хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон бол Гүржийн баг Чехтэй 1-1 харьцаатай тэнцэж Европын аваргын түүхэнд эхний оноогоо авлаа. 

    Хэсгийн сүүлийн тоглолт Гүрж-Португал, Чех-Туркийн багууд хоорондоо тоглоно. Хэсгээс гарах нь тодорхой болсон Португалын баг тоглогчдоо амраах шийдвэр гаргавал Гүржийн баг анх удаагаа хожил авах, хэсгээс 2-3 байраар гарах боломжтой болно. Харин нөгөө тоглолт болох Чех Туркийн тоглолтонд Турк тэнцэх эсвэл хожиход 2-р байраар хэсгээс гарах бол Чехийн багт зөвхөн хожил хэрэгтэй.  

    https://msports.mn/posts/ee24c1df-88e0-462a-97ab-46d610882572

    А хэсэг

    1.     Герман 2 хожилтой 6 оноотой

    2.     Швейцар 1 хожил 1 тэнцээ 4 оноотой

    3.     Шотланд 1 тэнцээ 1 хожигдолтой 1 оноотой

    4.     Унгар 2 хожигдолтой 0 оноотой 

    B хэсэг

    1.     Испани 2 хожилтой 6 оноотой

    2.     Итали 1 хожил 1 хожигдол 3 оноотой

    3.     Албани 1 тэнцээ 1 хожигдолтой 1 оноотой

    4.     Хорват 1 тэнцээ 1 хожигдолтой 1 оноотой

    C хэсэг

    1.     Англи 1 хожил, 1 тэнцээ 4 оноотой

    2.     Дани 2 тэнцээ 2 оноотой

    3.     Словени 2 тэнцээ 2 оноотой

    4.     Серби 1 тэнцээ, 1 хожигдолтой 1 оноотой 

    Бельгийн шигшээ баг Euro-2024-ийн хэсгийн шатнаас мултрах уу?