MSports logo
Рүди Гоберт шүүгч рүү "зохисгүй" дохио зангаа хийсний улмаас 100 мянган доллараар торгуулжээ
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 11

  • Рүди Гоберт шүүгч рүү "зохисгүй" дохио зангаа хийсний улмаас 100 мянган доллараар торгуулжээ

    Миннесота Тимбервулвес багийн төвийн тоглогч Рүди Гоберт Кливлэнд Кавальерс багт нэмэлт цагт 113:104 харьцаатай хожигдсон тоглолтод шүүгчийг олон нийтийн өмнө шүүмжилсний зэрэгцээ шүүгч рүү зүй бус, мэргэжлийн бус үйлдэл үзүүлсэнийх нь төлөө 100,000 ам.доллараар торгох болсноо NBA мэдэгдлээ. Тэрбээр 4-р үед шүүгч рүү гараараа мөнгө гаргаж буй хөдөлгөөн дохиог дуурайж техникийн алдаа авчээ.

    Рүди Гоберт шүүгч рүү "зохисгүй" дохио зангаа хийсний улмаас 100 мянган доллараар торгуулжээ

    Тэрбээр сэтгүүлчдэд “Би ийм зүйл хийх шаардлагатай болвол намайг шийтгэх байсан ч хийх л болно. Би муу хүн байх болно. Би торгуулиа ч төлнө, бидний тоглоомд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг би тэвчихгүй" гэжээ.

     

    Дасгалжуулагч ч бай, тоглогч ч бай, шүүгчдийг ил тод шүүмжилвэл NBA-ээс торгууль ногдуулдаг бөгөөд лигийн зүгээс түүний хийсэн үйлдэлт үндэслэн зөвшөөрөгдөх торгуулийн дээд хэмжээгээр торгосон байна.