Өдгөө 16 настай Монгол улсын сагсан бөмбөгийн ирээдүй болсон С.Ган-Эрдэнэ Охайогийн Их сургуулийн “Охайо Бобкатс” багт тоглох урилга хүлээж авсан баярт мэдээг хэдхэн хоногийн өмнө аваад байсан. Тэгвэл өнөө өглөө түүнд "Illinois Fighting Illini" хэмээх NCAA-ийн I дивизион коллежийн сагсан бөмбөгийн багаас санал иржээ.
Тус сургуулийн багт 2005 онд Юта Жазз багт NBA-ийн драфтын гурваар сонгогдож байсан Дерон Уиллиамс, 1983 оны NBA-д драфтын 11 дэх сонголтоор сонгогдож, 16 улирлыг өнгөрүүлсэн Дерек Харбер болон сагсан бөмбөгийн алдартай анилистүүд тоглож байжээ.
Одоогоор тус багийг Брэд Андервуд дасгалжуулж байгаа бөгөөд 2017-18 оны улирлын төгсгөлд Иллинойс NCAA-ийн I дивизионы бүх эрэгтэй багууд дунд ялалтын хувиар бүх цаг үеийн 12-т, хожсон тоогоор 15-т жагсаж байна.