MSports logo
Спортын түүхэнд нэрээ үлдээсэн эмэгтэй тамирчид
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 7

  • Спортын түүхэнд нэрээ үлдээсэн эмэгтэй тамирчид

    Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж буйтай холбогдуулан Дэлхийн Спортын түүхэнд өнгө нэмсэн, хэзээ ч тохиолдож байгаагүй амжилтуудыг үзүүлсэн эмэгтэй тамирчдыг онцолж байна.

    1.    “Хүүхэд” хочит Дидриксон Захариас

     

    Спортын түүхэнд нэрээ үлдээсэн эмэгтэй тамирчид

    PGA буюу АНУ болон Хойд Америкийн мэргэжлийн гольфийн тэмцээнд оролцсон анхны эмэгтэй Захариас анх 1938 онд Лос Анжелесийн нээлттэй тэмцээнд оролцож байжээ. Түүнээс хойш түүхэндээ дөрвөн эмэгтэй л PGA арга хэмжээнд оролцсон байдаг. Сонирхолтой Захариас нь өмнө нь хөнгөн атлетикийн тамирчин байсан ба 1932 оны зуны олимпод хөнгөн атлетикийн төрөлд хоёр алтан медаль, нэг мөнгөн медаль хүртэж байсан агуу тамирчин юм. Түүнд бараг хичээллэж үзээгүй спорт үгүй байсан гэдэг. Сагсан бөмбөг, хөнгөн атлетик, теннис, бейсбол, усан сэлэлт гэх мэт спортуудад өндөр амжилт үзүүлж байсан байна. Тэрбээр 20-р зууны эхний 50 жилийн “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар шалгарч байсан домогт тамирчин юм. Түүнээс таны тоглож үзээгүй зүйл байгаа юу гэж асуухад “Байгаа. Хүүхэлдэйгээр л тоглож үзээгүй юм байна” гэж хариулсан гэдэг. 

    2.    Надиа Команеци

    Спортын түүхэнд нэрээ үлдээсэн эмэгтэй тамирчид

    Румын улсын тамирчин Надиа Команеци түүхэн дэх хамгийн гайхалтай эмэгтэй гимнастикчдын нэг. 1976 онд ердөө 14 настайдаа Монреалийн зуны Олимпод 10.0 оноо буюу төгс оноо авсан анхны тамирчин. Дараагаар нь 1980 онд Москвад болсон Зуны Олимпын наадамд дахин хоёр алтан медаль хүртэж, хоёр удаа төгс 10-ыг аван түүхэнд нэрээ мөнхөлжээ. 

    3.    Флоренс Грифит-Жойнер

    Спортын түүхэнд нэрээ үлдээсэн эмэгтэй тамирчид

    Гриффит-Жойнер нь АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин юм. Түүнийг түүхэн дэх хамгийн хурдан эмэгтэй гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэрээр 1988 онд хөнгөн атлетикийн 100, 200м-ийн зайд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Түүний амжилтыг одоо хүртэл эвдэх тамирчин гарч ирээгүй байна. Сөүлийн наадмын 100 метрийн зайд 10.49 секунд амжилтаар, тус олимпын 200 метрийн зайд 21.34 секундийн амжилтаар хоёр рекорд шинэчлэн тогтоосон юм. 

    4.    Штефи Граф

    Спортын түүхэнд нэрээ үлдээсэн эмэгтэй тамирчид

    Германы теннисчин Штефи Граф нь 19 насандаа 1988 онд тухайн жилийнхээ нэг ч тэмцээнд алгасалгүй ноёрхсон нь хэний ч тогтоогүй амжилт болон бүртгэгдэж байж. Тэрээр теннисний түүхэн дэх цорын ганц "Алтан дуулга"-ын бүх тэмцээнд түрүүлж, нэг жилд “Их дуулга"-ын ганцаарчилсан төрөлд дөрвөн түрүү, Олимпын алтан медалийг хүртсэн амжилт үзүүлжээ. Их дуулгадаа тэргүүлсэн тухайн жилд ганхан хүнд л хожигдож гайхамшигтай замналыг үзүүлсэн байна.