MSports logo
NBA-ын 2024 оны драфтын 2-р тойргын 55 дахь сонголтоор Bronny James LAL багт нэгдэх магадлалтай.
  • Э
    Энхмандах

    6 сарын 21

  • NBA-ын 2024 оны драфтын 2-р тойргын 55 дахь сонголтоор Bronny James LAL багт нэгдэх магадлалтай.

    АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн улирал дуусч багууд ирэх улирлын бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон. Тэгвэл 2024 оны NBA драфт ирэх долоо хоногт буюу 06.26 болон 06.27-ны өдрүүдэд болно. 

    Bleacher report-оос гаргасан хамгийн сүүлийн /2024.06.20/ Mock draft-аар багууд ямар ямар тоглогч авахаар төлөвлөж байгааг хүргье. 

    №1 Atlanta Hawks

    Франц улсын иргэншилтэй JL Bourg-en-Bresse багийн SG/SF байрлалд тоглодог 6.8 өндөртэй 19 настай Zacharie Risacher-ыг сонгох магадлалтай. Түүнийг SAC-ын Harrison Barnes-ын түвшинд тоглох боломжтой гэсэн байна.    

    Atlanta Hawks баг Zaccharie Risacher, Donovan Clingan, Alex Sarr нартай илүү холбоотой байгаа, мөн Matas Buzelis-ыг сонирхож бөгөөд мэргэжилтэнүүд AJ Griffin, Saddiq Bey нарын гэмтэлтэй холбоотойгоор Zacharie Risacher-г сонгох магадлал өндөр гэж үзэж байна. 

    NBA-ын 2024 оны драфтын 2-р тойргын 55 дахь сонголтоор Bronny James LAL багт нэгдэх магадлалтай.

    №2 Washington Wizards

    Франц улсын иргэншилтэй Perth Wildcats багийн PF/C байрлалд тоглодог 7.0 өндөртэй, 19 настай Alex Sarr-ыг сонгох магадлалтай. Тэрээр CLE-ын Evan Mobley-тай харьцуулагдаж байна. 

    Хэрвээ Atlanta Hawks баг 1-ээр Alex Sarr-ыг сонгохгүй бол Washington Wizards баг түүнийг 2-оор сонгоно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Мөн тэд Matas Buzelis-ыг ч сонирхож байгаа юм. 

    Alex Sarr-ыг Evan Mobley, Jaren Jackson Jr, Chet Holmgren, Victor Wembanyama зэрэг өндөр, ур чадвартай тоглогч нарын түвшинд тоглох чадвартайг онцолж байна. 

    NBA-ын 2024 оны драфтын 2-р тойргын 55 дахь сонголтоор Bronny James LAL багт нэгдэх магадлалтай.

    №3 Houston Rocket

    АНУ-ын иргэншилтэй Kentucky багийн PG/SG байрлалд тоглодог 6.2 өндөртэй 19 настай Reed Sheppard-ыг сонгох магадлалтай. Түүнийг NYK-ын Donte DiVincenzo-ын түвшинд тоглох боломжтой гэж үзэж байна. 

    Түүнийг Amen Thompson-той хамтарч тоглоход хамгийн тохиромжтой төдийгүй шидэлт, дамжуулалтын ур чадвар өндөртэйг драфтын бэлтгэлийн үеэр багийн удирдлага болон скаутууд магтаж байснаас үзэхэд түүнийг 3-р сонгох магадлалтай. 

    NBA-ын 2024 оны драфтын 2-р тойргын 55 дахь сонголтоор Bronny James LAL багт нэгдэх магадлалтай.

    №4 San Antonio Spurs

    АНУ-ын иргэншилтэй Connecticut багийн SG байрлалд тоглодог 6.6 өндөртэй 19 настай Stephon Castle-ыг сонгох магадлалтай. Түүнийг ORL-ын Anthony Black-тай харьцуулж байна. 

    Тэрээр байрлалдаа өндөрт тооцогдох /2м/ хамгаалагчийн байрлалд тоглодог, дамжуулах ур чадвар сайтай биеийн хүч сайтай тоглогч юм. NBA-ын ирээдүйн нүүр царай гэгдэх Wembanyama-тай тэдэнд хамгийн зохицох тоглогч гэж үзэж байна. 

    NBA-ын 2024 оны драфтын 2-р тойргын 55 дахь сонголтоор Bronny James LAL багт нэгдэх магадлалтай.

    №5 Detroit Pistons

    АНУ, Литва-ын давхар иргэншилтэй G league Ignite багийн SF байрлалд тоглодог, 6.9 өндөртэй 19 настай Matas Buzelis-ыг сонгох магадлалтай. Түүнийг Lamar Odom-тай харьцуулаж байна. 

    Түүнийг драфтын дээгүүр сонгох Housten Rockets-оос бусад бүхий л багууд сонирхож байна. Түүний олон талд тоглолт, оноо авах ур чадвар зэрэг нь багуудын анхаарлыг татаж байна. Atlanta Hawks, Washington Wizards, Detroit Pistons багууд сонгох магадлал өндөр байна. 

    NBA-ын 2024 оны драфтын 2-р тойргын 55 дахь сонголтоор Bronny James LAL багт нэгдэх магадлалтай.

    № 55 Los Angeles Lakers

    NBA-ын бүх цагийн шилдэг тоглогчийн нэг LAL багийн од Lebron James-ын хүү Bronny James /19 настай, 6.2 өндөртэй, USC сургуулийн багт SG байрлалд тоглодог/. Түүнийг Miles McBride-тай харьцуулж байна. 

    Багууд түүнийг драфтаар сонгох эсэх нь тодорхойгүй бөгөөд 2-р тойргын 55-р сонголтоор LAL баг сонгох магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.  

    Эх сурвалж: www.bleacherreport.com 

    NBA-ын 2024 оны драфтын 2-р тойргын 55 дахь сонголтоор Bronny James LAL багт нэгдэх магадлалтай.