MSports logo
ФОРМУЛА 1 УРАЛДААНЫ 17 ДАХЬ ГАРААНД “РЕД БУЛЛ” БАГИЙН СЕРХИО ПЕРЕЗ ТҮРҮҮЛЛЭЭ
  • А
    Админ

    10 сарын 4

  • ФОРМУЛА 1 УРАЛДААНЫ 17 ДАХЬ ГАРААНД “РЕД БУЛЛ” БАГИЙН СЕРХИО ПЕРЕЗ ТҮРҮҮЛЛЭЭ

    Формула 1 уралдааны 2022 оны улирлын ээлжит гараа болох “Сингапур Гран При 2022” тэмцээнд “Ред Булл” багийн Серхио Перез түрүүлж, 25 оноог энэ улирлын чансаандаа нэмлээ. Энэхүү уралдаанд 11 багийн 20 тамирчин уралдсан бөгөөд Мексик залуу уралдааны замыг 2 цаг, 02 минут, 20 секундад дуусгасан бөгөөд түүний араас “Феррари” багийн Чарльз Леклер(+2.595сек), “Феррари” багийн Карлос Сайнц(+10.3сек), “Макларен Мерседес” багийн Ландо Норрис(+21.1сек), “Макларен Мерседес” багийн Даниел Рикардо(+53.28сек) нар эхний таван байрыг эзэлжээ. Харин улирлын чансааг тэргүүлж байгаа "Ред Булл" багийн Макс Верстаппен тэргүүлэгчээс 58.8 секундийн хойно есдүгээр байрт орсон байна. Өдгөө 32 настай Серхио Перез энэ оны хоёр дахь түрүүгээ авсан бөгөөд улирлын долоо дахь гараа “Монако Гран При 2022” тэмцээнд энэ оны анхны түрүүгээ авсан билээ.

    Улирлын 17 дахь гараа болох “Сингапур Гран-При 2022” тэмцээний дараах байдлаар "Ред Булл" багийн Макс Верстаппен 11 “Гран-При” уралдаанд түрүүлж 341 оноотой чансааг тэргүүлж байгаа бол “Феррари” багийн  Чарльз Леклер гурван “Гран-При” уралдаанд түрүүлж 237 оноотой дэд байранд бичигдэж байна. Харин Сингапур “Гран-При 2022” уралдааны ялагч Серхио Перез 235 оноотой Чарльз Лекертэй зуузай холбон гуравдугаар байранд бичигдэж байгаа юм. “Формула 1” улирал дуусахад ердөө таван тэмцээн үлдсэн бөгөөд дараагийн гараа 10 сарын 7-9-ний хооронд Япон улсад зохиогдох хуваарьтай байна. 


    Э.Мандалбаяр