MSports logo
ВОЛЕЙБОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-ИЙ ХОЁРДУГААР ШАТ ЭХЭЛЛЭЭ
  • А
    Админ

    10 сарын 4

  • ВОЛЕЙБОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-ИЙ ХОЁРДУГААР ШАТ ЭХЭЛЛЭЭ

    Польш болон Нидерланд улсуудад есдүгээр сарын 24-нөөс эхлэн зохиогдож байгаа волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын эхний шат аравдугаар сарын 2-нд дуусаж хоёрдугаар шатны багууд шалгарчээ. Тэмцээний эхний шатанд Дэлхийн шилдэг 24 баг дөрвөн хэсэгт нийт 60 тоглолт хийж, эхний шатны хэсэг тус бүрээс дөрвөн баг хоёрдугаар шатанд шигшигдэн үлдсэн билээ. Хоёрдугаар шатанд шалгаран үлдсэн 16 баг хоёр хэсэгт хуваагдаж, баг тус бүр дөрвөн тоглолт хийх ба найман баг дараагийн шат болох хасагдах шатанд шалгарах болно.

    Хоёрдугаар шатны “Е” хэсэгт, нэгдүгээр шатны “A” болон “D” хэсгийг тэргүүлсэн Итали, Хятад, Бельги, Япон, Бразил, Нидерланд, Пуэрто-Рико, Аргентины багууд багтсан бол “F” хэсэгт, нэгдүгээр шатны “В”болон “С” хэсгийн эхний дөрвөөр шалгарсан Серби, АНУ, Турк, Тайланд, Доминиканы бүгд найрамдах улс, Польш, Канад, Германы шигшээ багууд багтсан юм.  Хоёрдугаар шатны тоглолтууд Нидерланд улсын Роттердам хотод өнөөдөр буюу 10 сарын 4-ний 20:15 минутад Япон, Бельгийн тоглолтоор эхлэх бөгөөд 10 сарын 10-нд хасагдах шатанд шалгарах багууд тодрох болно. Тэмцээнийг Бельги улсын БРИТТ ХЕРБОТС 123 оноо авч одоогийн байдлаар бүх тоглогчдыг тэргүүлж байгаа бол Бельгийн МАРЛИС ЖАНСЕНС хаалтаар 23 оноо авч, АНУ-ын АНДРЕА ДРЕВС давуулалтаар 13 оноо авсан нь тэргүүлэх үзүүлэлтүүд үзүүлээд байна.

     

    Э.Мандалбаяр