Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн Австрали болон Шинэ Зеланд улсад долоодугаар сарын 20-ны өдөр эхэлсэн билээ. Бүтэн сар үргэлжлэх уг тэмцээнд нийт 32 орны баг тамирчид өрсөлдсөнөөс хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодроод байна. 2023 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын цомыг өргөх боломжтой болсон дөрвөн багийг танилцуулж байна
Испани
Испаний шигшээ баг өнгөрсөн дэлхийн аваргад үзүүрлэсэн Нидерландийн шигшээтэй хагас шигшээд шалгарах эрхийн төлөө баасан гарагт тоглосон ба үндсэн цагт 1:1 ийн харьцаатай тэнцсэн ч Салма Параллуело-ын нэмэлт цагт хийсэн довтолгоогоор 2:1 харьцаатай тоглолтыг тэргүүлж Испанийн шигшээ баг хагас шигшээд өрсөлдөх тасалбараа хамгийн эхэнд халаасалжээ. Ийнхүү Испаний шигшээ эмэгтэйчүүдийн багийн түүхэндээ анх удаа хагас шигшээд шалгарсан байна.