FIBA 2023 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойрогт тоглох 16 баг тодорлоо. Лхагва гарагийн хэсгийн сүүлийн тоглолтоор Бразил, Гүрж, Грек, Пуэрто-Рико, Серби, Словени багууд хожил авч хоёрдугаар шатанд шалгарсан. Харин Австрали, Канад, Доминикан, Герман, Итали, Латви, Литва, Монтенегро, Испани, АНУ зэрэг багууд хэдийн шалгарах эрхээ халааслаад байсан бөгөөд аваргын өрсөлдөөнөөс Франц, Финланд, Шинэ Зеланд зэрэг хүчирхэг багуудыг хасаад байна.
Хоёрдугаар тойргийн тоглолт Жакарта, Манила, Окинава хотод үргэлжлэн явагдана. Бүх багууд 2-р шатанд эхний тойргийн амжилтаа авч, шөвгийн наймд үлдэхийн төлөө өрсөлдөх бөгөөд дөрвөн хэсгийн шилдэг хоёр баг эцсийн шатанд шалгарна.
Ямар хэсэгт хуваагдсаныг танилцуулбал:
Group 1: Серби, Бүгд Найрамдах Доминикан, Итали, Пуэрте Рико
Бүгд Найрамдах Доминикан Улс ямар ч багтай тоглож, хэнийг ч ялж чадна гэдгээ А хэсгийн тоглолтуудад хангалттай харуулсан. Одоо тэд хүчирхэг Сербийн багтай хэрхэн үзэхийг харахын зэрэгцээ өөрсдийн тивийн өрсөлдөгч Пуэрто Рикотой тоглох болно. Итали Доминиканчуудтай дахин таарсан ба тэд Манила хотод хэсгээс гарах үгүйгээ шийдэх тоглолтыг хийх болно.