MSports logo
Никола Йокич МVP-ийн өрсөлдөөнийг тэргүүлж эхэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 3

  • Никола Йокич МVP-ийн өрсөлдөөнийг тэргүүлж эхэллээ

    Өмнөх жилийн MVP, энэ жилийн өрсөлдөөнийг тэргүүлж байсан Жоел Эмбийд  бэртлийн улмаас тодорхойгүй хугацаагаар талбайд гарах хугацаа нь хойшлогдсон ба түүний ард бичигдэж байсан Никола Йокич, Шай Гилжиус Александр нар эхний байруудад бичигдэж эхэллээ. 

    NBA-ийн хамгийн үнэ цэнтэй шагналуудын нэг болох Улирлын шилдэг тоглогчийн шагналыг авахын тулд 81 тоглолтоос хамгийн багадаа 65 тоглолтод оролцсон байх шаардлагатай байдаг. 

    NBA-ийн хамгийн үнэ цэнтэй шагналуудын нэг болох Улирлын шилдэг тоглогчийн шагналыг авахын тулд 81 тоглолтоос хамгийн багадаа 65 тоглолтод оролцсон байх шаардлагатай байдаг. Филадельфи 76ерс багийн од Жоел Эмбийд мягмар гарагт Голден Стэйттэй хийсэн тоглолтын үеэр зүүн өвдөгний чагтан холбоосны гэмтэл авч талбайг орхисон ба энэхүү гэмтлийг эдгээхэд багадаа сарын хугацаа зарцуулагддаг билээ. 

    Никола Йокич энэ улиралд 26.3 оноо, 12.1 самбар, 9 оновчтой дамжуулалт дунджилж байгаа ба өнөөдөр Портланд Трэйл Блэйзерс багийн эсрэг 38 минут тоглохдоо 27 оноо, 12 оновчтой дамжуулалт, 22 удаа самбараас бөмбөг аван улирлын ээлжит трипл даблаа гүйцэтгэж яагаад энэ өрсөлдөөнд нэгдүгээр байранд орох ёстой гэдгээ батлан харууллаа. Мэдээж улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэхийн тулд багийн амжилт чухал. Денвер Наггетс одоогийн байдлаар 34-16 амжилттайгаар өрнөд бүсийн 4-р байранд бичигдэж байна.