MSports logo
Хакүхо М.Даваажаргалын Мияагино дэвжээг хаах саналыг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлжээ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 11

  • Хакүхо М.Даваажаргалын Мияагино дэвжээг хаах саналыг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

    Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын өвлөн авсан Мияагино дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгэхама дэвжээнд шилжүүлэх шийдвэрийг Японы Сүмо бөхийн холбооноос гаргасан.

    Учир нь түүний шавь Хокүсэйхо Э.Даваанинж нь удаа дарааллан бөхчүүдийг дээрэлхэж, хүчирхийлэл үйлддэг байсан нь батлагдсан. Уг ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоож, Э.Даваанинжийг сүмо бөхөөс хөөж, Мияагино дэвжээг хаах шийтгэлийг гаргасан байна. Исэхгахама гэх олон дэвжээний нэг хэсэг болсон тус дэвжээг 43 дахь Ёкозүна Ёшибаяама анх үүсгэн байгуулж, 1960 онд одоогийн энэхүү нэрээ авсан түүхт дэвжээ юм. 

    Хакүхо М.Даваажаргалын Мияагино дэвжээг хаах саналыг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

    Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өчигдөр /2024.03.10/ Осака хотноо эхэллээ. Энэ удаагийн башё Мияагино дэвжээний асуудал дэвэрсний дараа болсон тул тус дэвжээнд тохиолдсон хүчирхийлэл, дээрэлхсэн хэргийн улмаас сүмогийн дэвжээнүүд олон зүйл дээр анхаарах, өөрчлөлт хийх шаардлагатай болов. Учир хаанаас эхэлсэн Хокүсэйхо Э.Даваанинж ямар үйлдлүүд гаргасан талаар Японы сүмогийн холбооноос доорх мэдэгдлийг гаргасан. 

    • 2022 оны Нагоягийн тэмцээний үеэр тэрээр дотуур байрандаа хохирогч Б-гийн биед олон удаа халдаж, нүүр рүү нь алгадаж, түлхэж, тохойг нь гэмтээсэн. Шүүрээр өгзөг рүү нь цохисон. 
    • 2022 оны Нагоягийн тэмцээний үеэр тэрээр дотуур байрандаа хохирогч А-гийн өгзөг рүү шүүрээр нэг удаа цохисон.
      2022 оны 10-р сард Миягино жүчээнд тэрээр дүнз хэлбэртэй модоор хохирогч А-гийн өгзөг рүү цохисон.
    • 2023 оны Кюүшюүгийн тэмцээний үеэр дотуур байранд А-гийн түрийвчэнд наалдамхай бодис түрхэж гэмтээсэн. Б-ийн баруун хуруунд супер цавуу түрхэж гэмтээсэн.
    • 2022 оны 8-р сараас хойш А, Б нарыг Миягино дахь малын хашаанд нүүр, нуруу, төмсөг рүү нь цохисон. Түүнчлэн шүүрээр эсвэл мавашигаар өгзөг рүү нь цохих, шавьж устгах шүршигчийг биед нь цацах, шатааж түлэх зэрэг хэрцгий үйлдлүүд гаргасан хэмээн мэдэгдсэн байна. 
    Хакүхо М.Даваажаргалын Мияагино дэвжээг хаах саналыг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

    2022 онд Хакүхо М.Даваажаргал сүмогийн замналаа өндөрлүүлснээр багшийн замналаа эхлүүлж, өөрийн багш болох Чикүбаяамагаас энэхүү башёг өвлөн авсан. Хакүхо ч башёгоо өвлөн авсан даруйдаа байршлыг нь өөрчилж, хуучин Азүмазэки дэвжээний байранд нүүн орсон. Тус дэвжээ нь Тоттори Жохокү ахлах сургуулиас бөхчүүдийг элсүүлдэг бөгөөд тус сургуулийн төгсөгчид Очиаи, Хокүсэйхо Э.Даваанинж, Ишиүра нарыг дэвжээндээ авсан түүхтэй. 

    Хакүхо М.Даваажаргалын Мияагино дэвжээг хаах саналыг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

    Харү башёгийн эхний өдөр буюу өчигдөр Мияагино дэвжээний толгой Исэгахама дэвжээнээс сүмогийн холбоонд албан ёсоор Мияагино дэвжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хаах, ирээдүйд нээх талаар дахин тунгаах саналыг хүргүүлжээ. Хэрэв сүмогийн холбоо Исэгахамагийн саналыг хүлээн авбал Мияагино дэвжээ хаагдах аж.

    дэвжээ хаагдах аж. Үүнтэй холбогдуулан Мияагино дэвжээний дэмжигчид болон ивээн тэтгэгчид гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус саналын тодорхойлолтод "Мияагино дэвжээг хаах тухай Японы сүмогийн холбооны шийдвэрийг эсэргүүцэж байна. Шавь бөхийн үйлдсэн зодооны хүчирхийллийн хэрэг яригдаж байгаа Мияагино дэвжээнд хандаж Японы сүмогийн холбооноос санал болгож буй шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна. 

    Хакүхо М.Даваажаргалын Мияагино дэвжээг хаах саналыг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

    Өмнө нь төстэй дуулиан дэгдээсэн хэргүүдэд авсан шийдвэртэй харьцуулахад хатуу шийтгэлийн шалтгааныг олон нийтэд ил болгохгүй бол сүмо сонирхогчид, дэвжээг дэмжигчид, олон төрлийн ивээн тэтгэгчид яасан ч хүлээж авах боломжгүйг мэдэгдье. Өмнө болсон Токицүказэ дэвжээнд амь насаа алдсан явдлыг нуун далдалдсан хэрэг, Накагава дэвжээнд багш нар нь үйлдсэн зодооны хүчирхийлэл, Таканохана дэвжээ, Мичинокү дэвжээ, Исэгахама дэвжээнүүдийн өмнөх гаргасан зодооны хүчирхийлэлд дэвжээг хаахад хүргэсэн жишээ байхгүй" хэмээгээд "Мияагино дэвжээг хаах шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна" гэжээ. Ийнхүү доор нь "QR" кодыг хавсарган цахимаар гарын үсэг цуглуулж байгаа аж. 

    Хакүхо М.Даваажаргалын Мияагино дэвжээг хаах саналыг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлжээ