Монголын хөлбөмбөгийн сүүлийн хоёр улирлын аварга SP Falcons клуб AFC Challenge League тэмцээний урьдчилсан шатанд Хятадын Тайваны дээд лигийн дэд аварга Taichung Futuro клубийг 3-1 харьцаатай хожиж, AFC Challenge League тэмцээний хэсгийн шатанд шалгарсан билээ.
SP Falcons клуб AFC Challenge League тэмцээний эхний тоглолтоо ням гарагт хийнэ
10 сарын 24
Тэгвэл SP Falcons клуб 10-р сарын 14-с D хэсгийн тоглолтоо хийх Камбож улсад очиж, бэлтгэл сургуулилтаа хийн талбайдаа дасан зохицож, Камбож улсын Angkok Tigers клубтэй нөхөрсөг тоглолт хийж, 1-0 харьцаатай хожсон. Манай баг тэмцээний D хэсэгт Филиппиний дээд лигийн дэд аварга Manila Digger fc, Камбожийн дээд лигийн аварга Preah Khan Reach Svay Rieng fc болон Лаос улсын дээд лигийн аварга Ezra fc клубүүдийн хамт нэг хэсэгт орсон бөгөөд 10-р сарын 26-с 11-р сарын 1 хүртэл зохион байгуулагдана.
SP Falcons клубийн тоглолтын хуваарь:
10-р сарын 26, 17:00 цагаас /Preah Khan Reach Svay Rieng fc vs SP Falcons/
10-р сарын 29, 17:00 цагаас /SP Falcons vs Manila Digger fc/
11-р сарын 01, 17:00 цагаас /SP Falcons vs Ezra fc/
AFC Challenge league-т өрсөлдөх SP Falcons багтаа амжилт хүсье.







