MSports logo
Жюү Жицүгийн 40 гаруй тамирчид залуучуудын ДАШТ-д оролцохоор Казахстан улсыг маргааш зорино
  • А
    Админ

    8 сарын 14

  • Жюү Жицүгийн 40 гаруй тамирчид залуучуудын ДАШТ-д оролцохоор Казахстан улсыг маргааш зорино

    Шинэ тутамд хурдацтай хөгжиж, эрүүл амьдралын хэв маяг болон бие хамгаалах мэх, техникүүдийг ард иргэдэд таниулсаар байгаа МЖЖХ-ны 14-21 насны залуу тамирчид U21 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор маргааш өглөө хилийн дээс алхах гэж байна. Жюү жицүгийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 08-р сарын 21-26-ний өдрүүдэд Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулагдах юм. Тэмцээнд 45 орны 1500 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Жюү жицүгийн спорт нь бүсний ангилалтай болон ангилалгүй гэсэн өөр төрлөөр зохиогддог бөгөөд Казахстанд болох залуучуудын дэлхийн аваргын тэмцээн нь бүсгүй ангилалд болох учраас өөрөө чансаа өндөр, бүсний зэрэг илүү тамирчидтай ч учраа тааран өрсөлдөх учраас зорилгодоо хүрэхийн тулд манай тамирчид өөрсдийгөө дайчлан, хотод болон хотоос гадна цугларалтанд гарч бэлтгэлээ эрчимтэй базаасан байна.

    Манай улсын хувьд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.

    Энэ удаагийн залуучуудын дэлхийн аваргын тэмцээн Казахстанд буюу манай улстай харьцангуй ойр зохиогдож байгаа учраас илүү олон тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд өндөрт өргөж, Монгол тамирчдын ур чадварыг харуулахаар манай баг тамирчид мягмар гарагийн өглөө машинаар Казахстаныг зорих юм.

    Н.БЭЛГҮҮН

    cover
    cover