MSports logo
Спортын түүхээр аялцгаая
  • Э
    Энхмандах

    3 сарын 14

  • Спортын түүхээр аялцгаая

    Та бүхний сайн мэдэх 1993 онд үүсгэн байгуулагдсан ОДОД Студио болон Msports хамтын ажиллагаа эхлүүллээ.

    Спортын түүхээр аялцгаая
    quote

    1993 оноос хойшхи Монголын бүхий л спортын тэмцээн уралдаан, лигийн тоглолтуудын бичлэг, Гадаад улсад зохион байгуулагдсан тэмцээн, спортын түүхэн тамирчдын спортын контентууд 7 хоног бүр нэмэгдэн орно.

    Одод Студио нь байгуулагдсан цагаасаа буюу 1993 оноос эхлэн спортын дотоодын болон гадны улсад болсон спортын бүхий л төрлийн тэмцээн уралдааны бичлэгийг архивлан СПОРТЫН нэгэн цагийн түүхийг авч үлджээ.


    Одод Студио болон Msports-ын хамтын ажиллагааны хүрээнд 1993 оноос хойшхи бүх видео бичлэгүүдийг СПОРТ сонирхогч та бүхний хүртээл болгож эхэллээ. https://msports.mn/archives

    quote

    Одод Студиогийн Н.Тамир : Сагсанбөмбөг сонирхогч нарын дунд амнаас ам дамжин яригддаг 1 тоглолтонд 158 оноо авсан солгой хочит Ариунболд тоглогчийн тухайн үеийн бичлэг ч бий.

    Спортын түүхээр аялцгаая

    МУ-д сагсан бөмбөгийн лигийн тоглолт 1994 онд анх зохион байгуулагдаж байсан түүхтэй. 1994 оны анхны лигийн улирлын болон ПО-ын тоглолтууд, Финалын тоглолтын бичлэгүүдийг тухайн үеийн тайлбар, шуумтай хүргэхээс гадна тухайн үед тоглож байсан тамирчдын тайлбартайгаар хүргэхээр ажиллаж байна.

    МУ-ын сагсан бөмбөгийн түүхэнд домог болсон төвийн тоглогч Шаравжамч, 12 удаа лигт финалдаж 6 удаа аварга болсон Түвшинбаяр зэрэг тоглогчдын тухайн үеийн highlight бичлэгүүдийг ч та үзэх боломжтой.


    Тухайн цаг үед эмэгтэй лигийн тоглолтууд ч мөн адил зохион байгуулагдаж байсан.

    Спортын түүхээр аялцгаая
    quote

    Ганц сагсан бөмбөг бус бүх спортын төрлүүдийг тэмцээн уралдаан, лигийн бичлэгүүд ч мөн адил орохоос гадна тухайн цаг үеийн шилдэг тамирчдыг ид залуу үед бэлтгэн хүргэдэг байсан спортын нэвтрүүлэгүүд ч мөн адил орно.

    Спорт сонирхогч та бүхэн https://msports.mn/archives цэснээр дамжуулан СПОРТЫН ТҮҮХЭЭР АЯЛААРАЙ.