Килиан Мбаппе улирлын төгсгөлд Парис Сент Жерментэй хийсэн гэрээ дуусмагц Ла Лигийн аварга Реал Мадридад нэгдэнэ гэж Le Parisien болон ESPN өнгөрсөн амралтын өдөр мэдээлжээ. Мбаппе өнгөрсөн жил Лиг 1-ийн багтай байгуулсан гэрээгээ 2023-24 оны улирлын төгсгөлд дуусах үед сунгахгүй гэж хэлсэн нь өөр багт шилжих дуулиан эхэлсэн. Францын Le Parisien сонин болон ESPN эх сурвалжаас иш татан мэдээлснээр 25 настай довтлогч Европын 14 удаагийн аварга багтай хийх гэрээг ирэх долоо хоногт зарлана. Мбаппегийн "Реал Мадрид"-тай байгуулах гэрээ клубийн түүхэн дэх хамгийн их үнийн дүнтэй гэрээ болж магадгүй байна. Тэрбээр 2018 оноос хойш Францын багт тоглохдоо Францын таван удаагийн аварга, Францын цомын гурван удаагийн аварга болсон юм. Мбаппе Францын шигшээ багийн хамтаар 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-д түрүүлж шуугианыг тарьсан бол 2022 онд Катарт болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ. Реал Мадридын хөлбөмбөгийн үйл ажиллагааны стратегийн алсын хараа болох Килиан Мбаппег шилжүүлж магадгүй гэсэн таамаглал, хүлээлт ийнхүү тодорхой болж байна. Испанийн аваргууд сүүлийн хоёр жилийн турш Францын шилдэг тоглогчтой холбоотой байсан ч одоо гэрээнд түүний гарын үсгийг баталгаажуулах үлдлээ.
Мбаппе энэ улирлын дараа Реал Мадридын эгнээнд нэгдэнэ
Б
Бэлгүүн
2 сарын 5