MSports logo
Зак Лавины улирал дуусаж, солилцоонд орох хүсэл нь талаар өнгөрлөө
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 5

  • Зак Лавины улирал дуусаж, солилцоонд орох хүсэл нь талаар өнгөрлөө

    Чикаго Буллс багийн хамгаалагч хоёр удаагийн бүх одод Зак Лавин өнгөрсөн 12-р сард авсан хөлийн гэмтлийн улмаас хоёр сарын хугацаанд талбайд гараагүй байгаа билээ. Энэ хугацаанд багаасаа солигдох хүсэлт гаргаж, Лос Анжелес Лэйкерс баг руу солигдохыг хүсэж буйгаа ч илэрхийлсэн. Тухайн үед Буллсын сагсан бөмбөгийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Артурас Карнишовас “Зак ЛаВиний зах зээл дээрх бодит ашиг бидэнд огт харагдахгүй байна. Түүнийг манай багт ашигтай байдал үүсгэнэ гэж бодохгүй байна” хэмээн хэлснээс хойш Буллс багаас явах нь тодорхой боллоо хэмээн хэвлэлүүд шуугьж байлаа. 

    Зак Лавины улирал дуусаж, солилцоонд орох хүсэл нь талаар өнгөрлөө

    Тэгвэл өчигдөр гарсан Чикаго Булсс багийн бэлтгэл, эмнэлгийн ажилтнуудын гаргасан хурлын үндсэн дээр Зак Лавиныг хөлд мэс ажилбар хийлгэх шаардлага хэмээн үзсэн байна. Үүнийг нь Зак Лавины төлөөлөгч болох “Клатч Спорт” групп ч хүлээн зөвшөөрсөн байна. Солилцооны цонхонд нэр нь байршиж аль хэдийн дараагийн зогсоолоо хайж байсан Зак Лавины энэхүү хагалгаа түүний солигдох хүсэлтийг тэр чигээр нь нураах шиг боллоо. Учир нь түүнийг сонирхож буй багууд энэ жилийн амжилтаа бодож, шууд утгаараа нөлөөлөх тамирчдыг хайж байгаа ба ирэх жилээс формдоо орох түүнийг сонирхох баг олдохгүй байх магадлалтай. Түүний хөлийн хагалгааг энэ долоо хоногт хийхээр төлөвлөсөн байна. Хагалгаанд орсны дараа Зак Лавин 4-6 сар талбайд гарахгүй гэж ээ.