MSports logo
Жэймс Харден олон нийтийн сүлжээгээр багийн Ерөнхийлөгчөө "Худалч" хэмээн хэлжээ
  • А
    Админ

    8 сарын 15

  • Жэймс Харден олон нийтийн сүлжээгээр багийн Ерөнхийлөгчөө "Худалч" хэмээн хэлжээ

    Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн Филидельфиа 76 багийн хамгаалагч 2018 оны улирлын үнэ цэнтэй тоглогч Жэймс Харден урд хөршид болж буй сагсан бөмбөгийн үйл ажиллагааны үеэр нэгэн бичлэг цацаж энэхүү бичлэг нь түүнийг яагаад багтайгаа хэлэлцээрт хүрж чадалгүй одоог хүртэл яваад байгааг батлах нэгэн шалтгаан болжээ. Тодруулбал уг бичлэгт багийн ерөнхийлөгч Дэрил Морейд хандаж “Дэрил Морей бол худалч би түүний оролцож буй ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй дахин хэлье Дэрил Морей бол худалч би түүний оролцож буй ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй” хэмээн хэлжээ. Энэхүү бичлэг тархсанаар олон нийтийн цахим сүлжээнд багагүй шуугиан дэгдэж спортын сэтгүүлчид ч тэдний дунд юу болсон, цаашид тэдний харилцаа хэрхэх бол хэмээн чих тавин сууна.

    Жэймс Харден олон нийтийн сүлжээгээр багийн Ерөнхийлөгчөө "Худалч" хэмээн хэлжээ

    Филидельфиа 76 баг ирэх жил 34 нас хүрэх түүний хүсэлд тааруулж улирлын тоглолтуудад ачаалал бага өгөхийн тулд зуны бэлтгэлд хамруулаагүй. Харин улирлын өмнөх бэлтгэлд буюу 10 дугаар сарын 02-оос эхлэх бэлтгэлд ирэхийг шаардсан ч Ж. Харден солигдох хүсэлтэй байгаагаа дамжуулснаар тэдний бэлтгэлийн баазад ойлгомжгүй байдал үүсэж багийн зүгээс аварга авах найдвар улам бүр багасах тул түүнийг солилцоонд оруулахгүй хэмээн энэ үйл явдлын өмнө ESPN-ий сэтгүүлч Адриан Вожнаровски мэдээлж байж.  

    Ж. Харден хоёр жилийн 68 сая долларын гэрээ хийсэн ба 2023-2024 оны улиралд энэхүү гэрээ нь дуусгавар болно. Өдгөө 33 настай түүний хувьд урт хугацааны найдвартай гэрээ хийх хүсэлтэй байгаа бол Филидельфиа Сиксерс баг ирээдүйгээ түүнд даатгахад хэтэрхий эрсдэлтэй хэмээн үзэж байгаа тул Дэрил Морей, Жэймс Харден нарын хооронд амлалтдаа хүрээгүй нэгэн болзол байх магадлалтай.

    Жэймс Харден олон нийтийн сүлжээгээр багийн Ерөнхийлөгчөө "Худалч" хэмээн хэлжээ

    Ж.Харден өмнө нь Хьюстон Рокетс багт хүчин зүтгэж байхад багийн ерөнхий менежерээр Дэрил Морей ажиллаж байсан ба тэрээр Рокетс багаас явахын тулд тоглолтонд оролцохгүй хэмээн мэдэгдэж багаа шахалтад оруулан улмаар Брүүклин Нэтс баг руу солигдож байсан түүхтэй. Жил гаруйн дараа Брүүклин хотыг орхих хүсэлтэй байна гэсэн цуурхал тархаж төд удалгүй энэ нь биеллээ олж Филидельфиа 76 багт нэгдсэн бол тэрээр дахин багаа солихыг хүсэж дараагийн зогсоолоо хайж эхэлжээ.  

    С. Өсөхбаяр