MSports logo
Парисын олимпын нээлтийг үзэх үзэгчдийн тоо цөөрлөө
  • Б
    Бэлгүүн

    2 сарын 5

  • Парисын олимпын нээлтийг үзэх үзэгчдийн тоо цөөрлөө

    Парисын олимпын наадмыг зохион байгуулагчид 33 дахь зуны олимпын наадмын нээлтийн ёслолд оролцох үзэгчдийнхээ тоог улам цөөрүүлжээ. Францын засгийн газар 2024 оны 7-р сарын 26-наас эхлэн Францын нийслэлд болох Олимпын нээлтийн ёслолд оролцох, үзэх боломжтой хүмүүсийн тоог цөөлөх болсноо энэ долоо хоногт зарлалаа. Аюулгүй байдал, зохион байгуулалтын үүднээс дэлхий даяар үзэх ёслолын үзэгчдийн тоог хоёр дахин бууруулсан байна. Эхний тооцоогоор 600,000 хүн тасалбар авах боломжтой байсныг 300,000 болж буурчээ. Үүний нэгэн адил, зарим шинжээчдийн санал зөрөлдөөнтэй байсан ч 7-р сарын 26-нд болох Сена мөрөн дээрх Наадмын нээлтийн ёслол, тамирчдын парад анх удаагаа төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болно. 

    Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманины 2022 онд санал болгосон 600,000-ыг бууруулах тухай олон сар ярилцсаны эцэст нь 300,000 тасалбартай хөгжөөн дэмжигчид Олимпын наадмын нээлтийн сэтгэл хөдлөлийн чухал үеийг тамирчид, зохион байгуулагчидтай хамт туулахаар болж байна. Нээлтийг Парис хотын төв дундуур зургаан км голын дагуу зохион байгуулахад төвөгтэй байдал нь анхны төлөвлөж байсан байдалд нөлөөлжээ. Тэд олимпод тамирчдын амжилтаас гадна аюулгүй байдлыг ханган ажиллахын тулд хүчин чармайлтаа гаргаж байна.  Олон зуун завь оролцуулсан гайхалтай задгай парад зохион байгуулах санаа нь Францын олон нийтийн аюулгүй байдлын хүрээнийхэнд олныг хянахад хүндрэлтэй байгаа болон террорист халдлага гарах эрсдэлтэй холбоотой түгшүүр төрүүлж, сүүлийн үеийн олны анхаарлыг татсан хэрэг явдал улам бүр нэмэгдсээр байгаа юм. Тиймдээ ч нээлтэд оролцох үзэгчдийн тоог ийнхүү цөөрүүлжээ. 

    Парисын олимпын нээлтийг үзэх үзэгчдийн тоо цөөрлөө
    Парисын олимпын нээлтийг үзэх үзэгчдийн тоо цөөрлөө

    Сена мөрний доод эрэг дээрх хамгийн сайн суудалд 100,000 тасалбар хэдийнэ зарагдсан бол 200,000 нь дээд эрэгт чөлөөтэй нэвтрэх боломжтой. Хэдийгээр эхний төлөвлөгөөт тоог бууруулж 300,000 хүн болгосон ч нээлтийн ёслолын үзэгчдийн дээд амжилт хэвээр байх болно. Харьцуулбал, 2021 онд Токиод цар тахлын улмаас олимп үзэгчгүй болсон бол 2016 онд Рио хотын Маракана цэнгэлдэх хүрээлэнд болсон олимпын нээлтэд 80,000 хүн цугларчээ. Ёслолын ажиллагаанд албан ёсны суудалтай хүмүүсээс гадна нийслэл дэх Сена мөрний өөдөөс харсан олон зуун барилгуудаас олон хүн үзэх боломжтой. Ингэснээр оролцогчдын тоо улам нэмэгдэнэ.

     

    Парисын олимпын нээлтийг үзэх үзэгчдийн тоо цөөрлөө

    Гадаа завины парад нь Парисын зохион байгуулагчдын олимпыг "үзэсгэлэнтэй" болгоно гэсэн амлалттай нийцэж байгаа юм. Орон нутгийн зохион байгуулах хороо дэлхийн хамгийн том спортын арга хэмжээг зохион байгуулахдаа өнгөрсөн уламжлалыг эвдэх хүсэлтэй байгаа билээ. 2008 оны Бээжинд болсон зуны олимпын нээлтийн ёслол түүхэн дэх хамгийн үзүүштэй гэж тооцогддог бол 2012 онд Лондонд болсон "Trainspotting"-ийн захирал Дэнни Бойлийн удирдсан ёслол Их Британийн хачирхалтай талыг харуулсан гэдгээрээ олны талархлыг хүлээсэн байдаг.