MSports logo
The MongolZ улирлын хамгийн том цом болох PGL Major Singapore-д түрүүлж чадах болов уу?
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 4

  • The MongolZ улирлын хамгийн том цом болох PGL Major Singapore-д түрүүлж чадах болов уу?

    2025 оны есдүгээр сард яг энэ үед The MongolZ албан ёсоор дэлхийн шилдэг CS2 баг болж, Valve болон HLTV-ийн чансааны аль алинд нь дэлхийн №1 байр суурийг эзэлж байлаа. Харин энэ нийтлэлээр тэд өнөөдөр ямар түвшинд явж байгаа болон өвлийн Major тэмцээнд түрүүлэх боломж хэр байгаа талаар авч үзье.

    Бүрэлдэхүүний өөрчлөлт ба энэ улирлын үр дүн

    The MongolZ улирлын хамгийн том цом болох PGL Major Singapore-д түрүүлж чадах болов уу?

    The MongolZ-ийн хувьд 2025 он үнэхээр амжилт дүүрэн жил байсан. Тэд BLAST.tv Austin Major 2025 тэмцээний финалд шалгарч, улмаар Esports World Cup 2025-д түрүүлсэн билээ. Гэвч үүний дараа багийн гол rifler М.Азбаяр “Senzu” багаас явснаар томоохон өөрчлөлт хийх шаардлагатай болсон. Ингээд 2026 оны эхний хагаст түүний оронд У.Анaрбилэг “cobrazera” тоглосон юм.

    Гэвч шинэчилсэн бүрэлдэхүүн өнгөрсөн жилийн амжилтын түвшинд ойртож чадсангүй. Тэдний хамгийн өндөр амжилт нь PGL Bucharest 2026 тэмцээний гуравдугаар байр, PGL Cluj-Napoca 2026 тэмцээний дөрөвдүгээр байр байв. Харин IEM Cologne Major 2026-д The MongolZ плей-оффт шалгарч чадаагүй нь 2024 оноос хойш анх удаа ийм үр дүн үзүүлсэн тохиолдол болсон. Ингэснээр бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт хийх шаардлагатай нь тодорхой болж, багийн удирдлага шинэчлэл хийхээр шийджээ. Б.Аюуш “mzinho” олон улсын бүрэлдэхүүнтэй багт нэгдэхээр явсан бол У.Анaрбилэг “cobrazera” сэлгээнд шилжсэн. Тэдний оронд академийн түвшинд тоглож байсан хоёр залуу тоглогчийг авчирсан. Шинэ бүрэлдэхүүнтэйгээ хийсэн эхний хоёр тэмцээндээ The MongolZ BLAST Bounty 2026 Season 2 Finals болон Esports World Cup 2026-ийн плей-оффт шалгарсан ч хоёр тэмцээнд хоёуланд нь эхний хасагдах шатны тоглолтод ялагдал хүлээсэн.

    Илүү өндөр амжилт гаргахад юу саад болж байна вэ?

    The MongolZ улирлын хамгийн том цом болох PGL Major Singapore-д түрүүлж чадах болов уу?

    2025 оны гайхалтай амжилтыг санаж байгаа хөгжөөн дэмжигчид The MongolZ-с илүү өндөр үр дүн хүлээх нь ойлгомжтой. Гэхдээ баг одоогоор оргил формдоо хүрч чадахгүй байгаа хэд хэдэн шалтгаан бий. Эерэг талаас нь эхэлье. The MongolZ багийн үндсэн цөм хадгалагдан үлдсэн. Ахлагч Б.Гаридмагнай “bLitz”, AWPer Б.Өсөхбаяр “910”, rifler М.Содбаяр “Techno” болон дасгалжуулагч Б.Эрдэнэдалай “maaRaa” нар багтаа хэвээрээ. Ийм туршлагатай үндсэн цөмтэй байх нь шинэ тоглогчдыг тактикийн системд хурдан уусгахад том давуу тал. Тэдний гол үүрэг нь системийг өөрчлөх шаардлагагүй. Шинэ тоглогчдын эхний тоглолтуудаас харахад тэд цаашдаа дэлхийн шилдэг багуудын тоглогчидтой эн тэнцүү өрсөлдөж, ганцаарчилсан тулаанд ялалт байгуулах чадвартай star rifler-үүд болж хөгжих боломжтой гэдгээ харуулсан.

    Харамсалтай нь maaRaa хувийн шалтгааны улмаас шинэ тоглогчдын дебют хийсэн дээрх хоёр тэмцээнд багтайгаа хамт явж чадаагүй. Цаг хугацааны хувьд үүнээс муу нөхцөл байдал бараг байхгүй. Учир нь шинэ тоглогчдод яг энэ үед тактик, стратеги болон сэтгэлзүйн хамгийн их дэмжлэг хэрэгтэй. Гэсэн хэдий ч maaRaa дараагийн тэмцээнээс багтаа эргэн нэгдэж, шинэ тоглогчдыг системдээ бүрэн уялдуулах үйл явцыг удирдана. Одоогоор энэ үйл явц харьцангуй удаан өрнөж байгаа нь илт байна. Цаашид The MongolZ-ийн шинэ тоглогчид тэмцээнүүд болон boot camp-уудын үеэр улам их туршлага хуримтлуулж, 1xBet-ийн дэмжлэгийн хамтаар ур чадвараа хөгжүүлсээр байх болно. Харин хөгжөөн дэмжигчдийн хувьд тэдний өсөлт, хөгжилд багахан хугацаа өгөхөөс өөр сонголт одоогоор алга.

    Дэлхийн №1 байр суурийн төлөө өрсөлдөж буй бусад багууд ямар байна вэ?

    The MongolZ улирлын хамгийн том цом болох PGL Major Singapore-д түрүүлж чадах болов уу?

    The MongolZ-ийг шүүмжлэхээсээ өмнө дэлхийн шилдэг 10 багийн бусад өрсөлдөгчид энэ улиралд хэр тоглож байгааг харах нь зүйтэй. Сүүлийн үеийн үр дүнгээс харахад зуны завсарлага болон багуудын бүрэлдэхүүнд гарсан олон өөрчлөлтийн дараа дэлхийн шилдэг багуудын олонх нь тэмцээнүүддээ өмнөхөөсөө хэтэрхий тайван, бэлтгэл муутай оролцсон мэт харагдаж байна. Фаворит багуудын дараалан бүтэлгүйтсэн үр дүнг өөрөөр тайлбарлахад хэцүү.

    Team Vitality 2025 оны хоёр Major тэмцээнд хоёуланд нь түрүүлж, 2026 оны улирлын эхний хагаст хамгийн өндөр түвшинд тоглож байсан багуудын нэг. Гэвч тэд IEM Cologne Major 2026-ийн плей-оффын эхний тоглолтдоо хожигдож, EWC 2026-д 5–8-р байр эзэлсэн бөгөөд BLAST Bounty 2026 Season 2-т оролцох эрхээ ч авч чадсангүй.

    Team Falcons анхны Major цомоо багагүй азтайгаар хүртсэн ч BLAST Bounty 2026 Season 2-т оролцож чадаагүй. Улмаар EWC 2026-ийн шөвгийн наймд Бразилийн Legacy багт хожигдсон.

    Team Spirit BLAST Bounty 2026 Season 2-ийн финалд MOUZ-д ялагдсан ч EWC 2026-д FUT Esports-ийг буулган авч, түрүүлж чадсан. Сонирхуулахад, FUT тухайн үед буюу наймдугаар сарын эхэнд Valve-ийн чансааны ердөө 14-р байрт бичигдэж байв.

    Үүнээс гадна NAVI, FURIA, MOUZ зэрэг дэлхийн шилдэг багууд ч тогтвортой байдлаа олох, дээд түвшинд байр сууриа бэхжүүлэхэд бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс яг одоогийн байдлаар олон улсын тайзан дээр тодорхой фаворит баг байхгүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл The MongolZ-ийг багтаасан дэлхийн топ-20-ийн бараг аль ч баг PGL Major Singapore 2026-д түрүүлэх бодит боломжтой. Энд улирлын үлдсэн хугацаанд багууд хэрхэн тоглох нь маш чухал. Өрсөлдөгчдөө хамгийн сайн судалж, тэдний эсрэг хурдан дасан зохицож, өөртөө итгэх итгэлээ хамгийн сайн бий болгож чадсан баг том давуу талтай байх болно.

    The MongolZ энэ онд ямар тэмцээнүүдэд оролцох вэ?

    The MongolZ улирлын хамгийн том цом болох PGL Major Singapore-д түрүүлж чадах болов уу?

    Арваннэгдүгээр сард болох PGL Major Singapore 2026-ийн өмнө The MongolZ хаана тоглож, оргил формдоо хүрэх боломжтой вэ?

    Одоогоор The MongolZ баг дараах тэмцээнүүдэд оролцохоо зарлаад байна:

    • FISSURE Playground #3 — есдүгээр сарын 8–13
    • PGL Masters Bucharest 2026 — аравдугаар сарын 24–31
    • IEM Beijing 2026 — арваннэгдүгээр сарын 2–8

    Харин BLAST Rivals Fall 2026 (11-р сарын 11–15) болон PGL Major Singapore 2026 (11-р сарын 25–12-р сарын 13)-д оролцохын тулд The MongolZ аравдугаар сар болон арваннэгдүгээр сарын Valve-ийн чансаанд өндөр байр эзлэх шаардлагатай. Үүний дараа бүх зүйл шинэ тоглогчид maaRaa-гийн системд хэр хурдан дасах, үндсэн дөрвөл өмнөх өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж авах, мөн Major-ийн замд ямар өрсөлдөгчтэй таарахаас шалтгаална.

    The MongolZ-ийн албан ёсны түнш 1xBet-ийн хамтаар Монголынхоо багт амжилт хүсье! Тэд анхны Major цомоо өргөж, 2026 оныг дэлхийн шилдэг CS2 багуудын нэг гэдгээ дахин баталсан жил болгон дуусгаж чадах болов уу?